Баасанхүү.О 2016.02.19 | Сайт: Vip76.mn

Монголын төр мөнх оршино

УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 79.5 хувийн саналаар дэмжин баталлаа.

Ингэснээр ҮХЦ-ийн дарга Ж.Амарсанааг ажлаас нь чөлөөлсөн юм. Уг асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Хүчирхийлэл, хүчирхийллийг дагуулдаг гэж ярьдаг. Монголын төр мөнх оршино. Мөнх байх хугацаанд цэцийн асуудал янз бүрийн байдлаар орж ирэх байх.

УИХ Ардчилсан намын их хурал болчихлоо. Монгол Улсын их хурлын талаар ярихаас бус ямар нэгэн намын өмчлөлийн тухай ярьмааргүй байна. Хууль зүйн үндэслэл нь юу вэ гэдгийг тодорхой тайлбарлах ёстой” гэлээ.