БНТУ-д Монголын 3000 орчим иргэн амьдардаг
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
2016.02.22

БНТУ-д Монголын 3000 орчим иргэн амьдардаг

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ тэргүүтэй тус яамны төлөөлөгчид Турк Улсад ажлын айлчлал хийж байна.

Сайд С.Эрдэнэ болон БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз нар өмнө нь өнгөрсөн сард Төрийн ордонд энэхүү айлчлалын талаар санал солилцсон юм.

Айлчлалын үеэр нийгмийн хамгааллын салбарт Монгол-Туркийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНТУ-ын нийгмийн хамгааллын салбараас туршлага судлах, хоёр улс хооронд мэргэжилтэн солилцох, сургалт дадлагын чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцох ба “БНТУ, Монгол Улсын хооронд Нийгмийн Хамгааллын хэлэлцээр”-ийг байгуулах асуудлыг шийдвэрлэх аж. Сайд С.Эрдэнийн айлчлал энэ сарын 20-26-ны өдөр үргэлжилнэ.
БНТУ-д 3000 орчим монгол иргэд сурч ажиллаж амьдарч байна. Монгол Улсын Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам болон БНТУ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын хамтын ажиллагаа 2005 онд эхэлсэн бөгөөд ажиллах хүсэлт гаргасан 102 иргэнд монголын талаас бүгдэд нь ажлын виз олгожээ.