Нээлттэй сонсголыг санаачлагч
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр
2016.03.01

Нээлттэй сонсголыг санаачлагч

УИХ-ын сонгууль хаяанд ирээд байна. Гурван жил гаруйн хугацаанд улстөрчид дүр төрхөө бүрдүүлж амжсан. Тэдний хэн нь сайн нэр олохоор шоудаж. сайхан ярьж. хэн нь чимээгүйхэн ч үр дүнтэй ажиллаж байгааг ард түмэн ялгаж салгаж буй.

Хэдхэн сарын дараа тэдэнд, намд нь сонгогчид дүнгээ тавина. Амласан мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлснийг нь шүүнэ. Энэ шүүлтэд хувь оруулж. бид УИХ-ын 76 гишүүнийг “сонжих" болно.

Үс нь хэдий бууралтсан ч Ж.Энхбаяр бол Монгол төрийн залуу түшээ. Өнгөрөгч сонгуулиар гишүүн болсон “шинэков”-уудын дэргэд туршлагатай нэгэн. Энэ удаагийн парламөнтад сөрөг хүчнийг төлөөлж буй болоод ч тэр үү, баахан гутранги зүйл ярьж, үглэх нь олширч байгаа.

Ингэхдээ тэрбээр авлига, түүнийг тойрсон олон асуудлыг байнга хөнддөг. Ж.Энхбаяр 2008 онд анх УИХ-ын гишүүнээр сонгогдоод, авлигыг бууруулах чиглэлд анхаарал хандуулсан билээ.

Ж.Сүхбаатар, Х.Тэмүүжин нарын залуу гишүүний хамт авлигыг үл тэвчих хүсэл зоригоо илэрхийлэн, Авлигын эсрэг парламентчдын дэлхийн байгууллагын салбарыг УИХ-д албан бус бүлэг хэлбэрээр байгуулж, нээлттэй сонсгол хийсэн түүх ч түүнийх.

2010 онд албан тушаалтнуудын хөрөнгө: орлогын мэдүүлэгт хяналт тавьж; дүн шинжилгээ хийж, хэрхэн хариуцлага тооцож буй талаарх мэдээллийг ажил хариуцсан хүмүүс, зөрчил гаргагчдын аль алиныг нь байлцуулан орон даяар нээлттэй сонссон. Ингэснээр энэ талаар олон нийт тодорхой, зөв мэдээлэлтэй болсон.

Авлигатай бүх нийтээр тэмцэхэд уриалж, хууль бүх хүнд тэгш үйлчлэх зарчим баримталсан уг сонсголоос АТГ-ыг үйл ажиллагаа, бүтэц; зохион байгуулалтын хувьд бэхжүүлж; алив ашиг сонирхлыг зааглаж; хөрөнгө, орлогын мэдүүлэг авах, өгөх үйл явцыг боловсронгуй, тодорхой болгох олон чухал санал гарсныг Авлигын эсрэг хуульд тусгаж чадсан.

Магадгүй иймээс ч тэр ‘Төрийн мөнгө оролцсон бизнес, үйл ажиллагаанаас зай барьдаг” хэмээн мэдэгддэг биз. Оны өмнөхөн түүнийг хувьцаа эзэмшдэг “Дархан нэхий” компанидаа “Чингис” бондын хөрөнгөнөөс 14 тэрбум төгрөг авч өгсөн гэх мэдээлэл гарахад ч дээрх тайлбарыг хийв.

Өнгөрсөн парламентад сэтгэл нэгдсэн нөхдийн хамт ийн ажиллаж байсан тэрбээр энэ удаагийн УИХ-д элдэв улстөржилтийг хойш тавьж, нам харгалзалгүй нэгдсэн нөхдийн хамт өнгөрсөн хийгээд ирээдүйг дүгнэсэн “Маргаашийн төлөө тунхаг” гэх уриалга гаргаж, Үндсэн хуулиа өөрчилж, түүнд нийцүүлэн нийгэм, эдийн засгийн шинжгэй, зайлшгүй хийх өөрчлөлтүүдийг нэрлэж буй. 

Дашрамд дурдахад, дээрх сонсголоос өмнө түүний санаачилгаар 2008 оны долдугаар сарын 1-ний үймээний үөэр хүний эрх хэрхэн зөрчигдсөн талаар нээлттэй сонсгол зохион байгуулж, мэдээлэл сонссон нь Монголын парламентын түүхэнд анхных байсан төдийгүй төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг ил тод болгох, парламент хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхэд томоохон түлхэц болсон гэдэг. Өдгөө бид Нийтийн сонсголын тухай хуультай болоод буй.

Монгол Улсын батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчний бодлогыг түүнээс салгах аргагүй. Аав: хүү хоёр Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар ажилласан ховорхон хувь заяа ч түүнийх.

УИХ-ын шинэхэн гишүүн Энхбаярыг олон нийт Ш.Жадамбаа генералын хүү гэдгээр илүүтэй хүлээн авч байсан нь саяхан. Эрхэм гишүүн 2008 онд аавынхаа төрсөн нутаг Говь-Алтайд нэр дэвшин, сайн эцгийн нэрээр төр түшилцэх эрх өвөртөлсөн гэж дурсах дуртай юм билээ.

“Монгол Улсын батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд аавынхаа баримталж байсан бодлогыг үргэлжлүүлж буйдаа сэтгэл хангалуун явдаг” хэмээсэн нь ч бий. Энэ парламент дахь цөөнхийг төлөөлж буй ч Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог удирдаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллав.

Энэ хүрээнд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, улсын гадаад болон батлан хамгаалах бодлого, салбарын багц хуулиудыг шинэчлэн, төгөлдөржүүлэхэд гар бие оролцож яваа.

Тэр эхлээд тойрог, дараа нь “жагсаалт’-аас УИХ-д орж ирсэн. Энэ жилийн сонгуульд хэрхэн хүч үзэх нь хараахан тодорхойгүй байна. Юутай ч тэрбээр Говь-Алтайд очиход сэтгэл дүүрэн, нүүр бардам байдаг гэнэ лээ.

2008-2012 онд буюу түүнийг Говь-Алтай аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон бүрэн эрхийн хугацаанд тус аймгийн түүхэнд хамгийн их хэмжээгээр хөрөнгө оруулалт хийгдсэний үр дүнд нь 21 дүгээр зууныг лаатай угтсан алтайнхан 24 цаг тасралтгүй эрчим хүчээр хангагдах эх үүсвэртэй болж, авто замын дэд бүтэц эрс сайжирсан гэж ярьдаг.