Дэлхийн банкнаас Олон улсын туршлага судлуулж танилцуулах айлчлалд урьлаа
2009.09.08

Дэлхийн банкнаас Олон улсын туршлага судлуулж танилцуулах айлчлалд урьлаа

Монгол Улсын Засгийн газраас Төсвийн холбогдох хууль тогтоомжийн шинэчилсэн төслийг өргөн барих гэж байгаатай холбогдуулан Дэлхийн банкнаас УИХ-ын гишүүдийг Чили Улсад болон Вашингтон дахь Дэлхийн банкны төв оффист олон улсын туршлага судлуулж танилцуулах айлчлалд урьжээ.

Төлөөлөгчдийн бүрэлдхүүнд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан, АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг,УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүнД.Ганхуяг, Д.Дондог,  Сангийн дэд сайд Т.Очирхүү нарын албаны хүмүүс багтсан байна.

Төлөөлөгчид 9 дүгээр сарын 6-наас 9-ний хооронд Чилид айлчлах бөгөөд энэ сарын 10-наас 13-нд Дэлхийн банкны төв оффист болох уулзалтанд оролцоно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.