Д.Медеведевийн албан ёсны айлчлал эхлэлээ
2009.08.25

Д.Медеведевийн албан ёсны айлчлал эхлэлээ

ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медеведев 12 цагт Чингэс хаан олон улсын нисэх буудал дээр буулаа. Ерөнхийлөгч Д.Медеведевийн айлчлалын бүрэлдэхүүнд шийдвэр гаргах түвшиний олон тооны албаны хүмүүс багтжээ. Тухайлбал ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров, Соёлын сайд А.Авдеев, Тээврийн сайд, Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн ахлагч И.Левитин, Бvгд найрамдах Буриад Улсын Ерєнхийлєгч Засгийн газрын дарга В.Наговицын, Бvгд найрамдах Халимаг Улсын тэргүүн К.Илюмжинов, "Оросын тємєр зам" НХНН-ийн ерєнхийлєгч В.Якунин, Эрхvv мужийн захирагч Д.Мезенцев, "Росатом" цємийн эрчим хvчний улсын корпорацийн ерєнхий захирал С.Кириенко, "Ростехнологии" улсын корпорацийн ерєнхий захирал С.Чемезов, "Русский мир" сангийн гүйцэтгэх захирал В.Никонов, Евразийн хөгжлийн банкны удирдах зєвлєлийн дарга И.Финогенов нар багтжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийг угтах ёслолын ажиллагаа 12.30-д Сүхбаатарын талбайд болсон бөгөөд түүнийг МОнгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж угтан авч, хүндэт харуул жагслаа.

Үүний дараагаар 13.00-д хоёр улсын төрийн тэргүүд ганцаарчилсан уулзалт хийв.

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медеведевийн Монгол улсад хийж байгаа албан ёсны айлчлалын хөтөлбөр Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай уулзах, түүхт Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнүүдэд оролцох гээд арга хэмжээнүүдээр үргэлжлэх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.