ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медеведев өнөөдөр Монголд бууна
2009.08.25

ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медеведев өнөөдөр Монголд бууна

ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медеведевийн Монгол улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлнэ. Түүнийг Монгол улсын төрийн тэргүүн урьсан бөгөөд бүтэн хоёр хоног манай улсад саатах юм. Айлчлалын гол зорилго нь Халх голын ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. Түүнийг дагалдан ирэх албаны хүмүүсийн түрүүч нь өчигдөр манай улсад ирсэн байна.

Айлчлалын эхний өдөр Д.Медеведев Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хэлэлцээ хийж, зарим нэг баримт бичигт гарын үсэг зурах юм байна. Мөн Ерөнхий сайд С.Баяр, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нартай уулзах ажээ.


Харин дараагийн өдөр түүхт Халх голын байлдааны ялалтын 70 жилийн ойн арга хэмжээнүүдэд оролцох тусгай хөтөлбөртэй ажээ.

ОХУ-ын төрийн тэргүүний айлчлалыг Монголын 110, ОХУ-ын 55 сэтгүүлч сурвалжлах ажээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.