Би монголчуудын “хуучны танил”
2009.07.27

Би монголчуудын “хуучны танил”

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн манай улсад “сайн байна уу” хэмээн өчигдөр хөл тавилаа. Түүнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр манай улсын Гадаад харилцааны сайд С.Батболд тэргүүтэй төлөөлөгчид угтаж авсан юм.

Тэрээр өөрийгөө монголчуудын хувьд “би хуучны танил” хэмээлээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болохоосоо өмнө тэрээр БНСУ-ын Ерөнхийлөгч манайд айлчласан айлчлалын бүрэлдэхүүн орж, БНСУ –ын Гадаад хэрэг, худалдааны сайдын үүргээр айлчилж байжээ.
Бан Ги Мүн Монгол дах өөрийн айлчлалын гол зорилгоо “цаг уурын өөрчлөлтийн асуудал бөгөөд энэ асуудал руу Монгол улсын анхаарлыг хандуулах” хэмээн сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ.
Бан Ги Мүн үдээс хойш Таван толгойд дах энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвд зочилж ажил байдалтай нь танилцлаа. Түүний дараагаар НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хустайн нурууг зорилоо.
Өнөөдөр тэрээ МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг албаны хүмүүстэй уулзаж,айлчлалаа өндөрлөх юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.