Ерөнхий сайд С.Баяр Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Япон Улсын Ерөнхий сайд Т.Асо-гийн урилгаар 2009 оны 7 дугаар сарын 15-20-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр Японы Улсын Ерөнхий сайд Т.Асо-той албан ёсны хэлэлцээ хийж Японы угсаа залгамжлагч Хунтайж Нарухито, Парламентын 2 танхимын удирдлагуудад бараалхана. Мөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч С.Огата, Японы бизнесийн холбооны тэргүүн нартай уулзаж Монгол, Японы харилцаа, түүний дотор хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, мөн хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна.