Үзэсгэлэнт Догдо арал хэнийх вэ?
2009.08.20

Үзэсгэлэнт Догдо арал хэнийх вэ?

Өмнөд Солонгос, Японы хоорондох тэнгисийг"Зүүн тэнгис" гэж нэрлэдэг. Яг тэрхүү тэнгисийн дайдад, өөрөөр хэлбэл Япон, Солонгос хоёр орны дунд хэсэгт "Догдо" гэдэг бяцхан арал бий. Уг бяцхан арал хэмжээгээрээ 187.5 ам.метр гэхээр хэчнээн жижигхэн болох нь харагдана.

Түүхийн туршид Солонгосын арал, тодруулбал Солонгосын газар нутаг байсан Догдо хэмээх уг арлыг сүүлийн үеэс японууд өөрийн нутаг, өөрийн арал гэж "зүтгэх" болсон байна. Алга дарам ч бай газар гэдэг аль ч улсын хувьд бүхний үндэс байдаг. Газар нутгийн мар-гаанаас болж эрт эдүгээд олон улс үндэстэн нэгийгээ үзэж, заримдаа зэвсэг зөрүүлэх үе ч олон байсан. Бүр Хүннүгийн Модун Шаньюй хаан "Газар бол улсын үндэс" гэж гайхалтай товч бөгөөд тодорхой уриагаар гадаад бодлогоо зарласан байдаг.

Японууд уг арлыг "Такешима" гэж нэрлэдэг байна. Догдо арлыг бүр МЭ 512 онд Солонгосын газар нутаг байсан болохыг 1145 онд Ким Бүшиг гэдэг түүхчийн туурвисан "Самгүг саги" (Гурван улсын түүхэн тэмдэглэл) хэмээх алдартай бүтээлд өгүүлсэн байдаг. Солонгосын зарим түүхийн сурвалж бичигт уг арлын нэрийг бас "Усан-до" буюу "Усан арал" гэсэн нэрээр тэмдэглэсэн байдаг нь дуудлагаараа Монгол болон Алтай язгуурын "Ус" гэсэн үгтэй гарал ижил эсэхийг цаашид судалж үзүүштэй. Түүнээс хойшхи Солонгосын газарзүйн голлох сурвалж бичгүүд, албан ёсны баримт бичгүүдэд Догдо арлыг Солонгосын Ганвонь мужийн нэг хэсэг гэхчилэн заасан байдаг юм. Улмаар 17 дугаар зууны дунд хэрд хуйлдсэн Японы газарзүйн шинжилгээний бичигт "энэхүү Догдо арал бол Солонгосын арал, харин түүнээс зүүн тийш орших Оки арлууд бол Японы зүүн хязгаар" гэсэн утгатай байдгаас үзэхэд бүр дундад зууны үед ч уг арлыг Солонгосынх гэдгийг хүлээн зөвшөөрч, ямар нэг маргалдаан булаалдаан байгаагүйг харуулна.
Үүнээс хойш 200 орчим жил Япон улс хаалттай бодлого баримталж байгаад 1860-аад оноос "Мэйжигийн шинэчлэл"-ийг эхлүүлэн дахин гадаад ертөнцөд идэвхтэй бодлого явуулах болж, энэ үеэс хөрш зэргэлдээх орнуудыг судлан шинжлэхээ идэвхжүүлсэн байдаг. Мөн үед Японы Зас-гийн газраас хэд хэдэн чухал баримт бичиг гаргасан агаад тэдгээрт "Догдо арал бол Солонгосын арал, Солонгосын газар нутаг" гэж нотлосон байдаг.
Харин 1904 оны Орос, Японы дайнд наран улс ялж улам бүр хүчирхэгжин тухайн үеийн "дэлхийн жишгээр" нөлөөний бүсээ тэлэх, хөрш орнуудын эсрэг колоничлох бодлого баримтлах болсныг хэн хүнгүй мэднэ. . Ингээд 1905 онд Догдо арлыг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж зарласан би-чиг баримт баталсан юм. Улмаар 1910ондСолонгосыг өөрийн колони болгож, өөртөө нэгтгээд улмаар цаашлан Манжуур, хойд Хятад руу шунан ахих болсон билээ.

Япон улс дэлхийн II дайнд үг дуугүй бууж өгснөөр Солонгос зэрэг эзлэгдсэн газар орнууд чөлөөлөгдсөний дотор өнөөх бяцхан Догдо арал ч чөлөөлөгдөж эх нутаг Солонгосынхоо мэдэлд очжээ.
Дэлхийн II дайны төгсгөлд ЗХУ, Англи, АНУ зэрэг холбоотнууд Ялта, Подстамд чухал уулзалт, Бага хурал хийж хамтарсан мэдэгдэл гаргасан. Подстамын Бага хурлын үзэл санаагаар 1946 онд Холбоотны хүчний дээд командлалын 677 дугаар тогтоолд "Япон улс дөрвөн гол арлаас бүрдэнэ. (Солонгосын) Догдо зэрэг арлуудыг эрх мэдлээсээ гаргана" гэж заасан байна.
Мөн 1951 онд байгуул-сан энхийн гэрээний (Сан Францискогийн энхийн гэрээ ч гэж нэрлэдэг) хоёрдугаар зүйлд "Япон улс Солонгосын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, Жьежүдо арал, Гөмүндо арал, Ыллөн-до арлыг оролцуулаад Солонгос дахь бүх эрх, нэр цол, нэхэмжлэлээс татгалзана" гэсэн байгаа. Гэтэл энд орхигдуулсан Догдо арлыг Японы тал өөрийнх гэсэн маргаандаа ашигладаг байна.Энэ логикоор явбал энд нэрийг нь дурдаагүй Солонгосын эрэг хавийн том жижиг 300 гаруй арал ч эзэнгүй болж байна гэсэн үг юм. Угтаа дээрх заалтад Солонгосын зөвхөн гурван том арлыг нь дурдсан байгааг харж болно.
Юутай ч солонгосууд хамгийн зүүн хязгаар бол-сон эл арлаа өөрийн орны-хоо нандин нэгэн хэсэг гэж ихэд хайрлан дээдэлдэг. Уг арал ч тэнгис далайн халуун хүйтэн урсгал нийлдэг торгон цэг учир нэн өвөрмөц экосистемтэй. Догдо арал дээр гэхэд 80 орчим ургамал, 22 зүйлийн шувуу, 37 зүйлийн шавьж байдаг бол ойр хавийн усанд нь далайн хавыг оролцуулаад 100 гаруй зүйлийн загас оршино.
Өмнөд Солонгосын Засгийн газраас уг арлыг тусгай хамгаалалттай "Дар-хан цаазтай арал" болгосон байна. Байгалийн энэхүү нэн хосгүй уран бүтээлийг үзэж сонирхохоор аялагчид ч их очих болсон тул нэг удаад 70-аас илүү жуулчинд үзүүлэхгүй гэсэн журам хүртэл гаргасан байна. Энд мөн цаг уурын болон газар хөдлөлтийг судлах станц ажилладаг аж.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.