2016.03.16

С.Зориг агсны гэргий Булганы эрх зөрчигдөж байна

Хүний эрхийн Эмнести интернешнл байгууллагаас С.Зориг агсны гэргий Булганы хэд хэдэн эрх зөрчигдөж байгаа тухай олон нийтийн нээлттэй мэдэгдэл гаргасан байна.

Тус байгууллагаас Д.Булганы гэр бүл, өмгөөлөгчтэйгөө уулзах эрх, шаардлагатай эмнэлгийн тусламж авах, шударгаар шүүлгэх эрх нь ОУ-ын Хүний эрхийн хэм, хэмжээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахыг МУ-ын Засгийн газраас шаардсан мэдэгдэл гаргажээ.

Эмнести интернэшнлийн гүйцэтгэх захирал Б.Алтантуяа “ОУ-ын Хүний эрхийн хэм, хэмжээнд аливаа сэжигтэн, яллагдагч эрүүл мэндийн тусламж авах эрхтэй гэж заасан байдаг. Ингэхдээ шаардлага нийцсэн буюу, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн эмчид үзүүлж, зөвөлгөө авах, өөрийн эрүүл мэнддээ гарч буй өөрчлөлтийг тогтмол мэдээллэж байх эрхтэй” гэлээ.