Эвслийн бүлгийн гишүүдийг ээлжит бус чуулганд оролцохгүй байхыг уриалав
2016.03.28

Эвслийн бүлгийн гишүүдийг ээлжит бус чуулганд оролцохгүй байхыг уриалав

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 Тэрээр “УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцэд нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжихгүй.Тиймээс УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлгийн гишүүдийг ээлжит бус чуулганд оролцохгүй байхыг уриалав. Хэрэв дээрх ээлжит бус чуулганы хуралдаанд Шударга ёс эвслийг бүрдүүлэгч МАХН-ын гишүүд оролцвол МАХН-ын Монголын Ногоон намтай 2016 оны УИХ-ын сонгуульд эвсэж орох асуудал цуцлагдана. Тус намын зүгээс МАХН-д хандан дээрх нэр бүхий хуулийн төслүүдийг хэлэлцэхэд оролцохгүй байхыг хүссэн” гэлээ.

Дашрамд, ээлжит бус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцэд нэгдэн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр байгаа билээ.