Монгол Улсад цөмийн хаягдал оруулж ирэхгүй, дамжин өнгөрүүлэхгүй байхыг хуульчилна
УИХ-ын дарга З.Энхболд маргаашаас эхлэн дөрөв хоног ээлжит бус чуулган зарлан хуралдуулах захирамж гаргасан. Тус чуулганаар Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай нэгдсэн конвенц'-д нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
Мөн Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах хуулийн төсөл, Цөмийн аюулгүй ажиллагааны 1994 оны конвенцид нэгдзн орох тухай хуулийн төсөл, Цөмийн материалыг биечлэн хамгаалах 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт өөрчлөлтийн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм. Энз хуулиар дамжуулан Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булах гэж байна гэх ойлголттой иргэд цөөнгүй байгаа юм. Олон нийтийн дунд үүсээд буй энэ үл ойлголт болон хаврын зэлжит чуулган эхлэхэд долоо хоног дутуу байхад ээлжит бус чуулган зарлан хуралдуулах зайлшгүй шалтгааны талаар УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас тодрууллаа.
-Маргааш ээлжит бус чуулган зарлан хуралдуулах УИХ-ын даргын захирамж гараад байна. Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн хаягдал булахаар энэ хуулийг батлах гэж байна гэх мэдээлэл ч гараад байна. Хаврын чуулган долоо хоногийн дараа эхлэх гэж байхад маргааш заавал ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага нь юу вэ?
-Маргааш эхлэх ээлжит бус чуулганы зорилго нь цөмийн хаягдал, цөмийн энергийг ашиглах, ураныг ашиглахтай холбоотой эрх зүйн орчноо ойлгомжтой болгох. Нэг үгээр хэлбэл, цөмийн хаягдлыг хэзээ ч Монгол Улсад оруулж ирэхгүй, дамжин өнгөрүүлэхгүй гэсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх гэж байна. Цаг хугацааны хувьд яагаад ингэж таарч байна гэхээр дөрөздүгээр сарын 1-ний дотор Цөмийн аюулгүй байдлын тухай хуулиа баталж байж Олон улсын конзенцид нэгдэн орох боломжтой болох юм.
Цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалт энз сарын 31 -нд Вашингтон хотноо эхлэх гэж байна. Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа, тэр дундаа Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтэд нэгдэж ороогүй байгаа улсуудад хандаж конзенцийн нэмэлтийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлт тавьсан байгаа. Өнөөдрийн байдлаар есөн улс Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конзенцийн нзмэлтэд нэгдэж орвол уг конвенцийн нэмэлт хүчин төгөлдөр болох юм. Нэгдэж орох хүсэлт явуулсан улсуудынх нь нэг нь манайх. Дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган эхэлнэ. Гэтэл дөрөвдүгээр сарын 1-ний дотор хуулиа батлах шаардлагатай байгаа юм. Энэ хууль батлагдсанаар бүх эрх зүйн орчин нээлттэй болно. Ямар нэгэн хаягдал Монгол Улсад орж ирэхгүй, дамжин өнгөрөхгүй. Бүх асуудал хуульчлагдана.
-Конвенцид нэгдэснээр Монгол Улс ямар нэгэн үүрэг хүлээх үү?
-Ер нь ураныг аюулгүй технологиор ашиглах, Монгол Улсад гаднын хаягдлыг оруулж ирэхгүй байх гэсэн гэрээ хэлэлцээрт л нэгдэж байна гэсэн үг. Харин ч здгээр хуулийг баталснаар Монгол Улсад цөмийн хаягдал орж ирэхгүй байх нөхцөл боломж хууль эрх зүйн орчны хувьд баталгаажих юм. Монгол Улс цөмийн хаягдалтай дангаараа тэмцээд ямар ч үр дүнгүй. Дэлхийн 70 улсын гишүүнчлэлтэй уг конвенцид нэгдэн орсноор манай улстай ойр уран олборлож байгаа улс орнуудын талаарх мэдээллийг авч, хилийн аймаг сумдаа хамгаалах боломжтой болох юм.
Дашрамд сонирхуулахад, Ашигласан түлшний болон иацраг идэзхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенци нь Олон улсын атомын энергийн агентлагийн гишүүн орнуудын санаачлагаар 1997 оны есдүгээр сарын 29-нд батлагдаж, 2001 оны зургадугаар сарын 18-наас хүчин тегөлдөр бөгөөд 70 орон нэгдэн орсон байна. Уг конзенцид нэгдэн орсон улс орнууд гэрээний дагуу 'Аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэзхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох эрхтзйг хүлээн зөвшөөрөх" аж. Иймзэс манай улс уг конвенцид нэгдэн орсноор цөмийн хаягдлыг өөрийн нутагт оруулах, дамжин өнгөрүүлэхийг хориглож, цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах дотоодын хяналтын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагаагаа олон улсын хэм хэмжээ, шаардлагын дагуу хэрзгжүүлэх нөхцөл бүрдэх юм байна. Мөн конвенцид нэгдсэн улс орнууд ашиглзсан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагаатай холбоотой асуудлыг олон нийтэд мэдээлэх үүргийг хүлээдэг юм байна.