2016.03.29

“ITM Mongolia” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн боллоо

“ITM Mongolia” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнд  хөрш орнуудын аялал жуулчлалын бизнес эрхлэгчид оролцжээ.

 “Манай аялал жуулчлалын үзэсгэлэн зөвхөн Монгол улсыг бус, бүс нутгийн аялал жуулчлал, Азийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үзэсгэлэн болж буйд баяртай байна” гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэллээ.