МАН-ын бүлэгт Монголоо гэсэн сэтгэл бий
“Монгол улсаа хөгжүүлье”нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин оролцлоо.
УИХ-ын МАН бүлэг ажлаа тайлагнахдаа “Монголоо аврах цаг боллоо” гэсэн уриаг гаргасан. Та энэ үйл ажиллагаанд хэрхэн оролцсон бэ?
Монголоо аврах цаг боллоо гэдгийг зөв, цагаа олсон, бодит байдалд үнэлэлт өгсөн үнэлгээ гэж бодож байна. 1996-2000 оны үед улс орон одоогийнхтой адил байдалд орсон. Тухайн үед МАН “Түмнээ ядуурлаас аврая, төрөө ядуурлаас аврая” гэсэн уриатайгаар сонгуульд оролцож ялалт байгуулсан. Байдал хүнд байсан хэдий ч ухралгүйгээр хүндрэлийн ард гарч чадсан. Тийм туршлага, боловсон хүчин Монголоо гэсэн сэтгэл байгаа учраас ийм уриаг дэвшүүлсэн нь зөв гэж бодож байна.
УИХ дахь МАН-ын бүлэг улс орны хөгжилд ямар хувь нэмэр оруулсан бэ?
Эрх баригч хүчин бодлогоо хэрэгжүүлдэг. Тэдний хувьд сонгуульд амласан зүйлээ хэрэгжүүлэх үүрэг нь тэр. МАН-ын хувьд сөрөг хүчин болсон учраас эрх баригчдын үйл ажиллагаанд хяналт тавьж, зөв зүйлийг дэмжиж, буруу зүйлийг нь шахаж гаргана. Ард түмний эрх ашгийн эсрэг хийж буй ажлыг зогсооход бүхий л арга хэмжээг авдаг.