2016.03.29

МАН-ын бүлгийн 26 гишүүн зангидсан гар шиг ажиллаж чаддаг

“Явуулын станц” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт оролцлоо.

Чуулганы завсарлагааны хугацаанд ямар ажил  амжуулсан бэ?

2016 онд сонгуульд оролцох, сонгуулийн мөрийн хөтөлбөрийн бэлтгэл ажлыг хийсэн. Ажлын хэсгийг ахлан МАН-ын мөрийн хөтөлбөрийн үндсэн арамыг гаргасан. Мөн Ховд аймагт ажиллаад ирлээ. УИХ, УИХ дахь МАН-ын бүлэг болон хувь гишүүний хувьд ямар ажил хийж, хэрэгжүүлсэн талаар тайлангаа тавьж, өнөөгийн эдийн засаг, нийгмийн байдал иргэдийн амьдралд хэрхэн тусч байгаатай газар дээр нь очиж танилцсан.

Жирийн гишүүн байх болоод бүлгийн дарга болсон хооронд ялгаа их бий. Ажлын ачаалал хэр байна вэ?

УИХ-ын гишүүн байхад харьцангуй ажлын ачаалал бага. 2013 оноос хойш УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байна. Бүлгийн дарга хүн тооцоо судалгаа их хийж, ард иргэдийн санаа бодол, намын туршлагатай гишүүдтэй санал бодлоо солилцох зэрэг олон ажлыг хийж байж УИХ-д хэлэлцэж буй асуудалд МАН-ын байр суурийг тодорхойлж, илэрхийлж чаддаг. Сөрөг хүчин учраас эрх баригч намуудтай ойлголцох, бие даагч гишүүдтэй зөвшилцөх зэрэг олон ажлыг зохицуулах үүрэг хүлээдэг.

Манай бүлгийн 26 гишүүн зангидсан гар шиг нэг бодолтой, нэг зорилготой. Бүлгийн гаргасан шийдвэрийг тууштай баримтлан ажилладаг.  МАН-ын бүлэгт туршлагтай гишүүд цөөнгүй бий.

Залуу хүн парламентэд олон жил суусан туршлагатай  гишүүдийг удирдахад хүндрэлтэй талууд байдаг байх даа?

   Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү