Улс төргүй, уур ундууцалгүй тариаланчдын зөвлөгөөн
2016.04.15

Улс төргүй, уур ундууцалгүй тариаланчдын зөвлөгөөн

Тариаланчдын улсын зөвлөгөөн гурван жилийн дараа буюу өнгөрсөн лхагва гаригт Дархан-Уул аймагт боллоо.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ерөнхий сайдын зөвлөх Б.Батбаатар. ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, тус яамны газрын дарга Ц.Болорчулуун болон 21 аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга, газар тариалан эрхэлдэг компани аж ахуйн нэгжиин төлөөлөл нийт 700 гаруй хүн оролцсон юм. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нэвтэрч буй шинэ дэвшилтэт технологийг сурталчлах, тариаланчдад танилцуулах зорилготой “Хаврын тариалалт- техник, технологи” үзэсгэлэн, худалдаагаар эхэлсэн юм. Үзэсгэлэнд 20 гаруй аж ахуйн нэгж оролцжээ.

20 ХУВИЙН УРЬДЧИЛГААТАЙ ТЕХНИКИЙН ХУДАЛДАА

Үзэсгэлэн үзэж буй тариаланчид Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас борлуулж буй техникийг 20 хувийн урьдчилгаа төлж хөнгөлөлттэй үнээр худалдаж авах бөгөөд үлдсэн төлбөрийг дөрвөн жилийн хугацаанд барагдуулах юм байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 165,425 морины хүчтэй зүтгэх хүчний техникүүдийг БНХАУ-аас оруулж ирсэн байлаа. 125 морины хүчин чадалтай трактор 46 мянган ам доллар, 165 морины хүчин чадалтай нь 96 мянган ам долларын үнэтэй юм. Энэхүү техникийг борлуулахдаа салбарын яам болон сан тракторын үндсэн үнэ дээр нэг ч төгрөг нэмээгүй. Өнгөрсөн жил 125 морины хүчтэй дан дугутай трактор 34 ширхэг, давхар дугуйтай 165 морины хүчин чадалтай трактор 19 ширхэг урьдчилгаа төлбөртэйгээр борлогдсон ажээ.

УЛС ТӨРГҮЙ УЛААНБУУДАЙ

Манай улсын дотоодын хэрэгцээг хангах хэмжээний буудайг тариалж, хураах боломжтой. Тиймээс тариаланчид хур багатай, хэт дулаарч байгаа үед технологийн дэвшлийг ашиглан ургац алдахгүй байх боломжийг эрэлхийлэх нь чухал хэмээн Дарханы ургамал газар тариалангийн хүрээ- лэнгийн секторын эрхлэгч Ж.Намбар хэлсэн юм.

Гурилтай хоол иддэг хүн бүхэнд буудайг хэдий хэмжээгээр тариалах, ургацаа бүтэн авах эсэх хамгийн их хамаатай. Тиймээс тариан түрүү шаргалтан, арвин ургац авах учиртай хэмээн хөтлөгч нээлтийн үеэр хэлж байсан. Тариаланчид болон салбарын яамныхан ширүүхэн тулах болов уу гэх хүлээлттэй байсан ч тэд аль хэдийнэ учраа ойлголцсон байлаа. Тиймээс улстөржилгүй, ургац алдахгүй тариагаа хураах тухай ярилцсан нь олон тариаланчдад итгэл өгсөн юм. Зөвлөгөө н и й үеэр тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлаа хэрхэн шийдвэрлэх гарц хайж буйгаа оролцогчид онцолсон.

АЙЛААС ЭРЭХЭЭР АВДРАА УУДАЛ

Айлаас эрэхээр авдраа уудал гэж үг бий. Бусдаас гуйхаасаа өмнө байгаа боломжоо ашиглан ургац алдахгүй байх нь чухал хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат агрономич Ш.Мардаан гуай хэллээ. Тариаланчнд техник, технологийн шинэчлэл хийх, залгамж үеэ бодлогоор бэлдэх шаардлага тулгарсныг албаныхан хэлсэн юм. Хэдхэн жилийн дараа Монгол Улсын газар, тариалангийн талбай сүрлэн хучлагатай болж, дотоодынхоо хэрэгцээг хангахаас гадна үр буудайгаа экспортод гаргах цаг ойртсон хэмээн Ш.Мардаан дурдсан.

Зүгээр сууж байхад тэнгэрээс унаад ирэх мэтээр ойлгох хэрэггүй. Энэ зорилтот хүрэхийн тулд тариаланч, төр хоёр одоогийн хамтын ажиллагаагаа сайжруулж хэрэгтэй юм. Харин Сэлэнгэаймгийн Туулын хөндийд 1000 га-д тариа тарьдаг Г.Баямөнх нэг үеэ бодвол хууль эрх зүйн орчин бүрдсэн нь сайшаалтай. Өөрөөр хэлбэл, Тариалангийн тухай хуультай болсонд баяртай байна хэмээн тэрээр онцолсон. Мөн малын бэлчээр, тариалангийн талбай хоёрыг хуульд зааснаар яаралтай зааглаж өгөхийг хүссэн юм. Түүнээс гадна цаг уурчид цаг уурын прогноз, мэдээгээ зөв өгч байхыг хүсч байлаа. Өнгөрсөн жил Монгол Улсын хэмжээнд нийт ургацынхаа 70 хувийг алдсан нь цаг уурчдын өгсөн буруу мэдээлэлтэй холбоотой хэмээн зөвлөгөөнд оролцогчид хэллээ. Айлаас эрэхээр авдраа уудалвал улсын хэрэгцээг хангахаас гадна экспортод гаргах боломжтой хэмээн Дархан-Уул аймгийн Орхон сумаас оролцогч н.Нямдаваа хэлж байлаа.

ЗОХИЦУУЛАЛТ

УИХ-аар өнгөрсөн нэгдүгээр сард баталсан Тариалангийй тухай хуулиар малын бэлчээр, тариан талбайг зааглаж, тариан талбайгаас 500 метрийн зайд малчдын өвөлжөө, хаваржаа барих, мал бэлчээхийг хориглосон байна. Хууль батлагдахаас өмнөтариан талбайн хажууд өвөлжөө, хаваржаа байсан. Тиймээс'тухайн талбайг эзэмшигч тариаланч өөрийн зардлаар малчны өвөлжөө, хавар- жааг нүүлгэн шилжүүлэх үүрэгтэй болсон байна. Дараа нь харьяа сум, аймгийн Засаг дарга, Иргэдийн хурал өвөлжөөгөө нүүлгүүлсэн малчинд 30 хоногийн дотор шинэ газрыг хуваарилж өгөх учиртай. Энэ нь нэг талдаа зохицуулалт боловч нөгөө талдаа малчин, тариаланчдыг ойлголцоход анхаарах хэрэгтэйг тариаланчид сануулсан. Учир нь энэ хуулийн заалтыг урвуугаар ашиглан маргаан үүсгэх хандлага байгааг зөвлөгөөний үеэр хэлэлцсэн юм.

УЛААНБУУДАЙ ЧУХАЛ, ГЭХДЭЭ.

Тариаланчид 50 тэрбум төгрөгийг эхний ээлжид жилийн 12.5 хувийн хүүтэй  хуваан зээлүүлэхээр салбарын яам нь Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банкуудтай дамжуулан зээлдүүлэх гэрээ байгуулсан. Гэхдээ зээлд хамрагдах нөхцлийг тариаланчдад нааштай байхаар зохи- цуулах боломжийг эрэлхийлэхийг олонх тариаланч хүссэн юм. Тэдний хувьд зээлгүй тариаланч нэгээхэн ч байхгүй бөгөөд барьцаа хөрөнгийн асуудал тул- гардаг байна.

Тариалангийн тухай шинэ хуулиар тариаланчид 40 хүртэлх жил тариалангийн талбайгаа эзэмшиж болно. Гэхдээ банкны зээлийн барьцаа болох боломжгүй гэнэ. Харин салбарын яамнаас тариаланчид газраа барьцаалах эрх зүйн боломж нээгдсэнийг онцолсон. Гэсэн хэдий ч банкны журам барьцаа хөрөнгөд тавих шаардлагад “газрын эзэмших гэрчилгээ” хүчин төгөлдөр үйлчлэхгүй гэдгийг Төрийн банкны төлөөлөл хэлж байлаа. Хуулийн заалт, банкны журмаас давуу эрхтэй байгаад дургүйцэж буйгаа тариаланчид хэллээ.

Энэ удаагийн зөвлөгөөн техникийн дэвшлийг газар тариаланд хэрхэн ашиглах тухай ярьж гарц, шийдлийг хайсан нь сайщаалтай хэмээн оролцогчид дүгнэсэн юм.

Харин хурлын үеэр зөвхөн улаанбуудаин тариалалтад анхаарлаа хандуулах бус тө.мс хүнсний ногоо тариалагчдыг анхаарахыг салбарын яамнаас хүсч буйгаа хүнсний ногооны тариаланчид уламжилсан юм.