2016.04.12

Үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн боллоо

УИХ-ын дарга З.Энхболд “Хөгжилд хүрэх зам” үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнд оролцож үйлдвэрлэгчидтэй уулзлаа.

Тус үзэсгэлэнд хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 50 гаруй ААН оролцсон байна.

 “Энд үндэсний аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх хууль эрх зүйн бүхэл бүтэн тогтолцоог бий болгооч. Тавьсан эрх зүйн орчин шийдлүүдийг илүү боловсронгуй болгож, нэмэлт 5-6 хуулийг гаргаж өгөөч гэдэг саналуудыг тавьж байна” гэж Монголын зохион бүтээгчдийн нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, аж  үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхан хэллээ.