Хүнсчдэд тулгамдсан асуудлыг төрийн бодлогоор дэмжихийг хүслээ
УИХ дахь МАН- ын бүлэг, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Төрөөс хүнсний талаар баримталж буй бодлого-тулгамдсан асуудал” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар болон АПУ, “Талх чихэр", “Сүү”, “Мах маркет”, “X ү н с комплекс”, Дархан хүнс” зэрэг 50 гаруй хүнс үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн төлөөлөл оролцсон юм.
Хүний хамгийн анхдагч хэрэглээ болох хүнсийг үйлдвэрлэж буй компани, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд тулгамдаж буй асуудлаа УИХ-ын гишүүдэд танилцуулж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах стратегийн гол салбараа төрийн бодлогоор хамгаалж, хэрхэн дэмжих талаар харилцан санал солилцсон нь энэ удаагийн хэлэлцүүлгийн онцлог байлаа.
Импортын бараанаас дотоодын үйлдвэрлэлээ хамгаалах, экспортод бараагаа гаргахын тулд гадаад зах зээлийн судалгаа хийх. экспортын татварыг бууруулах шаардлагатай. Нөгөө талаар татварын хөнгөлөлт, зээлээр дэмжүүлж, импортын бараатай өрсөлдөж, хөл дээрээ тогтохыг хүнс үилдвэрлэгчид хүсч байна.
“Салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэхэд салбарын яамд бодлогоо уялдуулах шаардлагатай байгаа. Одоо бидэнд үйлдвэржилтийн нарийвчилсан зураглал, сайн тооцоо судалгаа, төлөвлөлт хэрэгтэй байна. Үйлдвэрлэгчид маань хүч нөөц боломжоо хоршиж, олон хэлбэрээр хамтарч, илүү чадавхитай, стандарттай, далайцтай үйлдвэрлэл хөгжүүлэхийг тууштай дэмжинэ. Үйлдвэр технологийн паркийн хууль эрх зүйн орчин ч боловсронгуй болж байна” гээд энэхүү нөхцөл боломж дээр үндэслэн “21:100” Хөнгөн үйлдвэржилтийн хөтөлбөр санаачилж
УИХ-ын тогтоолын төсөл санаачилж байгаагаа УИХ-ын гишүүн С.Бямбацогт гишүүн танилцуулсан юм.
Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн талаар “Сүү” ХК-ийн захнрал Б.Гантулга мэдээлэл хийхдээ “Үдийн цай” хөтөлбөрийг онцоллоо. Тэрээр хүүхдийн ходоодыг дүүргэхийг л урьтал болгодгоос биш чанартай, эрүүл аюулгүй хүнсийг “Үдийн цай” хөтөлбөрт хэрэглэх талаар төрийн бодлого учир дутагдалтай байгааг шүүмжлэсэн. Хүүхдийн өсөлт хөгжил, эрүүл мэндэд тустай байлгах үүднээс цаашид “Үдийн сүү' хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатайг ч онцлов. Жишээ нь, манай урд хөршид сургуулийн насны хүүхдүүдийн дунд тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, үйлдвэрийн чанартай сүүг тоггмол хэрэглэснээр хүн амынх нь дундаж өндөр зургаан см-ээр өссөн, мөн шүдний өвчлөл найм дахин буурсан зэрэг сайн үзүүлэлт гарч байгаа аж. Тиймээс хүүхдийг бага наснаас нь эхлэн эрүүл, органик бүтээгдэхүүнээр хангахад анхаарах цаг болсныг тэрээр сануулсан юм.
1,5 тэрбумаас бага орлоготой жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоног төхөөрөмжийг НӨАТ-аас чөлөөлдөг. Гэвч бодит байдал дээр үүнээс дээш орлоготой аж ахуйн нэгж хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж технологи оруулж ирэх боломж чадамж илүү байдаг. Иймээс энэ хязгаарыг өөрчлөх, нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал ч гарч байв.
Ийнхүү хүнс үйлдвэрлэгчдэд тулгамдсан асуудлыг УИХ дахь МАН- ын бүлэг анхааралдаа авч төрийн бодлого болгон хэрэгжүүлэх чиглэлээр анхаарч ажиллах юм байна.
Д.Оюунтуяа: Төрийн бодлого буруу явж байна
Энэ үеэр “Хүнс комплекс ” ХХК-ийн эахирал, Хүнсчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн , Мах махан бутээгдэхүүний зөвлөлийн дарга Д. Оюунтуяатай ярилцлаа.
-Та махны зах зээлд тулгамдаж байгаа асуудлыг хөндлөө. Танай салбарт ямар асуудал байна вэ?
Махны салбар нэлээд ирээдүйтэй зах зээл ч гэлээ өнөөдөр төрийн бодлого буруу явж байгаагаас шалтгаалж бид хүндрэлд ороод байна. Махны экспорт гээд ярьж байгаа ч үйлдвэрүүд шаардлага хангах хэмжээнд ажиллаж чадахгүй байна. Үүнд хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгө хэрэгтэй. Мөн мал эрүүл байна уу гэдэг ч эргэлзээтэй асуудал хэвээр байна. Мах бэлтгэлээсээ эхлээд анхаарах, төрийн бодлого, дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа.
-Махны үйлдвэрүүд үнээ тогтоож чаддаггүй гэлээ. Тиймээс үйлдвэрүүд ченжүүдээс хямдхан мах авсан нь дээр гэх юм?
-Өнөөдөр бодит амьдрал дээр яг ийм байна. Мах бэлтгэлийг хэдээр хийх вэ гэдэг асууралтай байна. Бүгд ченжүүдийн гараар дамждаг болсон, тэд үнэ тогтоож байна. Үйлдвэрүүд мах бэлтгэж, өртөг шингээж худалдана гэвэл үнэтэй болдог. Манай үйлдвэрүүд өчнөөн хөрөнгө гаргаад мах бэлтгэл, нядалгаанаас эхлээд ажиллавал эрсдэлд орох аюултай. Банкны өндөр хувийн хүүтэй зээлтэй ямар ч үйлдвэр эрсдэлд орохыг хүсэхгүй шүү дээ.
-Яавал үйлдвэрүүд махны үнийг барьж чадах вэ. Төрийн зохицуулалт хэрэгтэй юү?
-Үүнд ченжийн бодлогыг халах төрийн бодлого байх хэрэгтэй. Малчдыг дэмжиж их мөнгө өгдөг хэрнээ үйлдвэрүүдэд өндөр жишээтэй явж байна.
-Ченжүүдийг халах ньхэсэг хүмүүсийн ажлын байр, амьжиргааг тасланагэсэн нөгөө талын байр суурь байдаг шүү дээ?
-Хүнсний бүтээгдэхүүн гэдэг аюулгүй, эрүүл байх ёстой учраас үүнд төрийн бодлого зайлшгүй хэрэгтэй. Монголчууд бүгд мах иддэг. Ийм чухал хүнсийг хувь хүмүүс биш үйлдвэрүүд бэлтгэдэг байх ёстой юм.
-Хотынхон хямдханыг нь хараад ченжээс, ил задгай захаас мах авдаг нь эрүүл, аюулгүй байдал хангаагүй гэсэн үг үү?
-Хүнсний үйлдвэрүүдэд тавьдаг шаардлага харьцангуй өндөр болсон. Тэр шаардлагыг давж хэн дуртай нь үйлдвэрлэл эрхлэхийг хүсэх билээ. Тэр дундаа өрхийн аж ахуйгаар хүнсний үйлдвэрлэл эрхэлнэ гэж хэзээ ч байж болшгүй зүйл. Хүнсний үйлдвэрлэл гэдэг өртөг зардал шингэсэн ажил учраас төрийн бодлого заавал байх ёстой чухал салбар юм.
-Хятад руу мах экспортолж байгааг та бас шүүмжиллээ?
-Энэ зах зээл дээр үйлдвэрүүд биш үнэндээ хятадууд тоглож байна. Тэд “Хүчит шонхор” захын үнээр махны үнийг тогтоодог. Дээрээс нь мах нь Хятад талдаа татвар нь өндөр учраас цаанаа үнэтэй очдог. Тэгэхээр манай дотоодын зах зээл дээр махны үнийг хямдруулах бодлого явуулаад байгаа юм. Хятадууд өөрсдөө орж ирж мах худалдаж аваад гаргаж байна шүү дээ.
-Тэгвэл манайхан дотоод зах зээлээ яаж хамгаалах юм бэ. Төрөөс ямар бодлого үгүйлээд байна вэ?
-Махны үйдвэрүүдээ дэмжиж, эргэлтийн хөрөнгө бий болгох, малчид яавал үйлдвэрүүдэд махаа өгдөг болох вэ гэсэн бодлого явуулах хэрэгтэй байна.
-Энэ зах зээлд татварын бодлого ямар байна вэ?
-Дарамт болоод байгаа зүйлээ цэгцэлчихвэл аяндаа хөгжөөд ирнэ. НӨАТ-ын босго байх шаардлагагүй, харин бүгд л НӨАТ төлөгч байх ёстой юм. Татварын дарамтаас болоод хэрэглэгчид хамгийн хямдхан хүнсийг сонгоод байгаа нь харамсалтай.