2016.04.13
Нэг тонн улаан буудай тутамд 50 мянган төгрөгийн урамшуулал олгоно
Засгийн газрын хуралдаанаар улаанбуудайн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл буудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ААН, албан байгууллага, иргэдийн улсад болон дотоодын гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50 мянган төгрөгөөр тогтоожээ.
ХХАА-н сайд Р.Бурмаа “2016 оны улсын төсвийг батлахад дагалдан гарсан УИХ-ын тогтоолд малчдад, мөн тариалангийн үйлдвэрлэлд зориулсан зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр олгох асуудлыг шийдэж өгсөн. Үүний дагуу ХХАА-н яам УИХ-д санал тавьсны дагуу Засгийн газраар дамжин санал оруулж шийдэгдсэн” гэлээ.