Цалин, орлоготой байх нөхцлийг бүрдүүлсэн аж үйлдвэржих явц улам тууштай хэрэгжих ёстой
Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал, Аж үйлдвэрийн сайдын зөвлөх Д.Жаргалсайхантай ярилцлаа.
Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулсны ач холбогдол, үр дүнг хэрхэн дүгнэж байна вэ?
Шинэ нийгэмд шилжиж орсноос хойш, үндэсний аж үйлдвэрийн салбарыг тодорхой хэмжээнд орхигдуулсан тал бий. Шийдлийн Засгийн газар Аж үйлдвэрийн яамыг байгуулж улс орны хэмжээний аж үйлдвэржилтийн бодлогыг нэгтгэж, эрэлтэд түшиглэсэн төлөвлөлт, төлөвлөлтөд түшиглэсэн үйлдвэрлэлийн тогтолцоог бий болгох ажлууд эхэлсэн. Мөн Монгол Улсад Аж үйлдвэрлэлийн салбар хөгжих, хууль эрх зүйн орчинг бий болгох ажлууд амжилттай хэрэгжиж байна. Төрөөс аж үйлвэрийн талаар баримтлах бодлогын баримт бичиг гарсан. Энэ бодлогуудыг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчин, арга механизмыг бий болгох чиглэлээр Аж үйлдвэрийн яам болон үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран олон ажлуудыг хийж байна.
Аж үйлдвэрийн дэмжихэд бодлого маш их хэрэгтэй байх. Цаашид ямар боломжууд байна вэ?
Улс үндэстний хэмжээний аж үйлдвэржилтийн хувьсгалыг өрнүүлэх томоохон кампанит ажлын эхлэл гэж харж байна. Цаашид Монгол хүнд ээлтэй ажлын байр бий болгодог, Монгол хүн цалин, орлоготой байх нөхцлийг бүрдүүлсэн аж үйлдвэржих явц улам тууштай хэрэгжих ёстой.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү