Арабын нэгдсэн Эмират улс руу мах экспортлохоор төлөвлөж байна
2016.02.16

Арабын нэгдсэн Эмират улс руу мах экспортлохоор төлөвлөж байна

Монгол улс анх удаа БНХАУ-руу түүхий мах экспортлох санамж бичиг байгууллаа. Өнгөрсөн жилүүдэд боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн гаргаж, ОХУ-ын  нэг муж руу Монголын хоёр компани мах экспортолдог байсан бол энэ жилээс эхлэн Хятад руу түүхий махыг 10 үйлдвэр гаргаж, ОХУ-ын найман мужид 26 үйлдвэр мах экспортлохоор болсон байна.

Ингэснээр Монгол улсын төсөвт жилдээ нэг тэрбум ам.долларын орлого олно гэж тооцоолж байгаа юм байна.  ОХУ болон Хятад улс руу мах экспортлохоос гадна гурав дагч улс руу махны экспорт хийхээр төлөвлөсөн байна. Эхний ээлжинд хөрш орон руу мах экспортлоод дараа нь Арабын нэгдсэн Эмират улс руу мах экспортлохоор төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа: ОХУ-д өмнө нь хоёр үйлдвэр мах экспортлож байсан бол одоо 26 үйлдвэр байна. Хятад улс  руу түүхий мах экспортлох дөрөв, боловсруулсан мах экспортлох дөрвөн үйлдэвр эрхээ авч цаашлаад Араб руу гаргахаар болж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...