2016.04.21
МАХН тохирцооноос буцсан уу?
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.
МАХН-тай эвсэх эсэх асуудлаар одоогийн нөхцөл байдал ямар байна вэ?
МАХН-тай эвсэх асуудлаар хэлэлцээр хийж, сар гаруйн хугацаанд ажлын хэсэг байгуулан ажилласан. Өнгөрсөн долоо хоногт хоёр намын ажлын хэсгүүд тодорхой зүйлүүд дээр тохиролцсон.
МАХН-ын гаргасан ямар заалт нь танай намд таалагдсангүй вэ?
МАХН Иргэдийн хуралд 20-30 хувийг дэвшүүлье, МАН-аас 70-80 хувийг дэвшүүлээч гэдэг санал тавьсан. Мөн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр олонх болвол ИТХ, Засаг даргыг ээлжлэн хоёр талаасаа томилох санал оруулсан. Ийм байдлаар өмнөх тохиролцоонуудаас буцсан учраас МАН эвсэх шаардлагагүй дангаараа оролцоё гэдэг шийдвэрийг гаргаад байна.
Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү