Эрсдлээ бодитой тооцсон компаниуд хямралд өртөхгүй
2016.04.22

Эрсдлээ бодитой тооцсон компаниуд хямралд өртөхгүй

Эдийн засаг хумигдахын хэрээр бизнес эрхлэгчдийн ашиг, орлого, мөнгөн урсгал буурч, хөрөнгө оруулалт татахад улам төвөгтэй болж буй.

Монголын бизнесийн зөвлөлөөс гадаад, дотоодын хувийн хэвшлийн 200 орчим компанийг хамруулсан анхдугаар чуулганаа өчигцөр зохион байгууллаа. Чуулганы үеэр уул уурхай, олон улсын санхүүжилт, эдийн засгийн хямралын үеийн бизнест стратеги, хөрөнгийн зах зээл зэрэг чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Хямралын үед бизнес эрхлэгчид учирч болох эрсдэл бодитой үнэлэн цэгнэж стратегиа боловсруулахын зэрэгцээ аль болох зардлаа танаж, үр ашигтай зарцуулахын чухлыг Хойд Америкийн бизнес зөвлөлийн ерөнхийлөгч Петер Морров онцолсон юм. Дэлхийн зах зээл тогтворгүй, уул уурхайн голлох түүхий эдийн үнэ унасан энэ үед Монголд эдийн засгийн нөхцөл улам дордож, бизнес эрхлэгчдийн өмнө аль болох бага зардлаар компанийнхаа үйл ажиллагаа тогтвортой үргэлжүүлэх томоохон сорилт ийнхүү тулгараад байна.

Тиймээс Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын голдуу бизнес эрхлэгчид шинээр бүрэлдэх Засгийн газарт хандан сонгуулиас өмнө салбарынхаа тулгамдаж буй асуудал болон нэхэгдэж буй бодлогын өөрчлөлт, шинэчлэлийн талаарх санал зөвлөмжөө боловсруулж байгаа юм. Тэд үүнийгээ зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулиас өмнө намуудад хүргүүлэх юм байна. Монголын бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер “Компаниудын ашиг буурч байгаа нь хоёр зүйлээр илэрч байна.

Нэгдүгээрт, компаниудын зардпаа чадан ядан нөхөж, ихэнх нь алдагдал үүрч, мөнгөн урсгал огцом буурч байна. Дараагийн асуудал нь компаниуд  зардлаа хязгаарлахын тулд ажиллах хүчнээ цөөлж эхэлсэн. Тухайлбал, манай гишүүн “Оюутолгой” компани гэхэд эдийн засгийн хүндрэлийн өмнө 1400 орчим ажилчинтай байсан бол одоо 500 болж буурсан.

Энэ нь эдийн засгийн хүндрэл бизнест хэрхэн тусч буйг тодорхой харуулж байна” хэмээв. Нөгөө талаас Монголын макро эдийн засгийн нөхцөл байдлыг харъя гэвэл олон улсын байгууллагууд ДНБ-ийг их доогуур буюу 0-1 хүртэлх хувиар өснө хэмээн тодорхойлсон макро эдийн засагт өгч буй дохио гэдгийг тэрбээр хэлсэн. Тус хурлын үеэр “Эдийн засгийн хүнцрэдийн үед компаниуд бизнесээ хэрхэн удирдаж, эрсдэгоэ тодорхойлох вэ” гэсэн илтгэлийг “APAIG Mongolia ” компанийн удирдлагын зөвлөлийн дарга Давид Роханатавьсан юм. Тэрбээр “Хямралын үед компаниуц эрсдэлийн менежментээ ул суурьтай, зөв тодорхойлж, байгууллагын төвшинд үүнийг ойлгох хэрэгтэй. Хямралаас үүдэж учирч болох эрсдэпийн менежментээ гаргаж үүнийг ТУЗ-ийн даргаас эхсүүгоэд менежер, ажилчид ч гэсэн сайн ойлгох чухал. Бизнесийн уцирдлагын зардлаа аль болох бууруулж, үр ашигтай болгож, эрсдэлийн менементтэйгээ уях хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эрсдэлээ зөв тооцсон компаниуц хямралт өргөхгүй” хэмээсэн.

Тус хурлын үеэр бизнесийн орчины одоогийн байдал, гарах арга замын талаар “Атлас Копко Монгол” компанийн ерөнхий захирал Андрес Берглундаас тодрууллаа.

Монголын төр авлигаас татгалзсан үед л бизнест эрүүл орчин бий болно

-Эдийн засаг хумигдаж, мөнгөний урсгал саарсан нь танай компанид хэрхэн нөлөөлж байна вэ?

-Манай компани сүүлийн арав гаруй жил үйл ажиллагаа явуулж буй. Монголын эдийн засаг уруудаж байгаа нь компанийн санхүү, үйл ажиллагаанд хүндээр туслаа. Жишээлбэл, бид сүүлийн жил гаруй хугацаанд үйл ажиллагааныхаа цар хүрээг 25 хувиар хумиж, ажилчдынхаа тоог 50 хувь цомхотгоод байна.

-Эдийн засаг, бизнесийн зогсонги байдлаасаа гарч, бизнесийн орчноо ээлтэй болгохын тулд Монгол Улс юу хийх ёстой гэж та бодож байна вэ?

-Төр, засгаас хувийн хэвшлээ дэмжих бодлого хэрэгжүүлнэ гэж бичиг цаастай оролдохоосоо илүүтэйгээр дэд бүтэцээ сайжруулж, авто болон төмөр зам барихад анхаарах хэрэгтэй. Аливаа улсын дэд бүтэц нь сайн хөгжсөн байвал бизнесийн өртөг, зардал багасдаг эдийн засгийн зарчим бий. Ялангуяа, манайх шиг уул уурхайн салбарын бизнес эрхэлдэг компанид энэ их чухал. Дараагийн асуудал нь тогтвортой эрх зүйн орчин бүрдүүлэх ёстой. Үүнийг хүн бүхэн ярьж байгаа ч гарт баригдахуйц үр дүн тэр бүр харагдахгүй байна. Дээр нь, Монголын төр засаг авлигаа зогсоох ёстой. Монголын төр, авлигаас татгалзсан үед л бизнест эрүүл орчин бий болно. Технологийн хувьд шилдэг, ур чадвартай компаниудын бизнес их муу яваад байна.

Монголын төрийн өмчийн хоцрогдсон, менежмент сул, салбарынхаа хөгжилтэй энэ зэрэгцэж чадахгүй байгаа болохоор ашигтай ажиллахгүй байгаа нь харагддаг. Үүний тод жишээгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийг дурдаж болно. Мөн Монголын төрийн өмчит уул уурхайн томоахон компаниудыг эзэмшиж буй “Эрдэгос Монгол” компанийн хувьд ч чаланх сул хэвээр байна. Уул уурхайн бизнесг хэн сайн технологи нэвтрүүлж, гомүү өртөг шингээж чадаж байгаа нь ашиггай ажилладаг. Энэ зарчмыг Монгол Улс ч дагах хэрэгтэй.

-Гадаадын хөрөнгө оруулагч, компаниуд Монголд бизнес эрхлэхэд итгэл алдарч байна уу гэсэн бодол таны ярианаас төрлөө. Та үүнтэй Санал нэг  байна уу?

-Яг итгэл алдарсандаа  ч биш. Монголын төрөөс миний дээр хэлсэн дэд бүтэцээ сайжруулах, бизнесийн орчныг боомилохгүй, өрсөлдөөний зарчмаар явуулах, авлигад автахгүй байх гэсэн гурван зүйл дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өөрийнхөө хийх ёстой зүйлийг л хиймээр байна.

-Танай компани Монголд хэр удаан үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-“Атлас Копко Монгол” компани Монголд 2005 оноос хойш буюу сүүлийн арван нэгэн жил уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлэлт, менежмент, зөвлөх үйлчилгээний чишэлээр ажиллаж байна. Манай толгой “Атлас Копко” нь 50 мянга гаруй ажилчинтай, Африк, Дундад Ази, Норвеги, Швед зэрэг улсад үйл ажиллагаа явуулдаг. Хэдий бэрхшээл олон ч бид Монголд үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа. Хамгийн гол нь дээр хэлсэн тодорхойгүй асуудлуудаа шийдэж, эдийн засгийн хүндрэлээс гарах нь чухал байна. Манай компанийн ганцхан гадаад ажилчин нь би. Бид аливаа улсад үйл ажиллагаа явуулахдаа дотоодын ажилчдынх нь чадавхийг бэхжүүлэхэд түлхүү анхаардаг. Монголын хувьд уул уурхайн салбарт мэргэжилгнүүд нь ур чадвар сайтай санагддаг.

-Монголын эдийн засаг сэргэж, бизнес эрхлэхэд таатай орчин хэдий хугацааны дараа бий болох бол гэж төсөөлж байна вэ?

-Их хугацаа шаардах болов уу. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхэлж байгаа ч Монголын эдийн засагт шууд их хэмжээний эерэг нөлөө үзүүлэхгүй.