2016.05.05
100 гаруй нэр төрлийн барааны гаалийн татварыг нэмнэ
Өнгөрсөн жил Аж үйлдвэрийн яам импортын 4-5 бүлгийн 10 гаруй төрлийн барааны татварыг 5-20 хувиар нэмэгдүүлснээр олон эерэг өөрчлөлтүүд гарчээ.
“2015 оны эцсийн байдлаар цементийн экспорт 638 ам.доллараар нэмэгдсэн. Үүнээс гадна үхрийн мах, зөгийн бал зэрэг олон бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн” гэж АҮЯ-ны СБТГ-ын дарга Д.Баттогтох хэллээ.
Тиймээс энэ удаад 14 бүлгийн 28 зүйлийн 100 гаруй нэр төрлийн барааны гаалийн татварыг 5-20 хувиар нэмэгдүүлж байгаа аж.