Нийслэлийн нэр том ч эрх мэдэл нь өчүүхэн
2010.11.17

Нийслэлийн нэр том ч эрх мэдэл нь өчүүхэн

Улаанбаатараа дэлхийн улс орны mom нийслэлийн дайтай хөгжүүлэх чин хүсэлтэй их хотын иргэдэд хандсан хотын хөгжлийн асуудлаарх цуврал хэлэлцүүлгийнхээ хоёр дахийг бид Монгол Улсын Төрийн ордонд . Иргэний танхимд энэ сарын 15-ндзохион байгууллаа."Нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдвээр явуулах хэлэлцүүлэгт оролцоно уу хэмээсэн урилгыг их хотын иргэдээс гадна шийдвэр гаргах түвшнийхэн буюу УИХ-ынгишүүдэд, Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөд, хотынудирдлагуудад толгой дараалан илгээсэн.

Бидний урилгыг хүлээн авч Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Баяр,Д.Очирбат, Н.Ганбямба, Ж.Батсуурь, Л.Гантөмөр, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, Д.Одхүү, Я.Батсуурь, Ц.Мөнх-Оргил болон Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг, Нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийндарга Ү.Ганболд, Хууль зүйн хэлтсийн дарга Ш.Машбат нарын албаныхан болон иргэд оролцсон юм.

 

Хэлэлцүүлгийг "Өдрийн шуудан"сонины тоймч Н.Сарангэрэл хөтөлсөн бөгөөд эхний асуултыг Нийслэлийн эрх зуйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн ажлын хэсгийн ахлагчЖ.Сүхбаатарт хаяглалаа.

Ж.СҮХБААТАР: НИЙСЛЭЛИЙНӨӨРИЙНХ НЬ ОРЛОГЫГ ӨӨРТ НЬЗАРЦУУЛАХ БОЛОМЖИЙГ ОЛГОХАСУУДАЛ БАЙГАА

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэх ү
ндэслэл, шаардлага юу байв. Одоогийн мөрдөж байгаа хуульд нийслэл бие даасан төсөвтэй байна гэж заагаад 16 жил өнгөрч байгаа. Энэ заалт хэрэгждэг үү. Ер нь нийслэлийг эдийн засгийн хувьд бие даалгахын тулд ямар шалгуур тавих учиртайг ажлын хэсгийн ахлагчийн хувьд ойлголт өгнө үү?
УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР:

-Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх ажлын хэсгийг би ахалж байгаа юм. Ажлын хэсгийг хаврын чуулган завсарлах үеэр байгуулсан. Бид өнгөрсөн хугацаанд хуулийн төслийг боловсруулж дууслаа. УИХ-ын түвшинд хэлэлцүүлэхдээ ямар асуудлуудад онцгой анхаарах ёстой вэ гэдгийг судлах зорилгоор зарим газартай танилцсан. Гачуурт тосгонд очлоо. Дүүрэг болон хороотойгоо ямар байдлаар харилцдаг вэ гэдэгтэй танилцаж удирдлагатай нь санал солилцсон. Сүхбаатар дүүргийн зарим хороодод ажиллалаа.

 


Хороо ямар байдалтай ажиллаж буйг судлах үүднээс. Мөн Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрынхантай уулзсан. Нийслэлийн захирагчийн ажлын алба,Тамгын газартайгаа яаж уялддаг юм, эрхзүйн талаасаа ямар байдалтай байна вэ гэдэгтэй удахгүй танилцана. УИХ-ын хэд хэдэн гишүүн манай ажлын хэсэгт орсон. Энэ удаагийн хэлэлцүүлэг ч гэсэн хуулийн төслийн ажлын хэсгийнхэнд тус болно гэж найдаж байна. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулахад бидний өмнө нэг том асуудал тулгарсан.

 

Танин мэдэхүйн талаасаа бэрхшээл учирсан гэх үү дээ. Асуудал тодорхой, авах ёстой арга хэмжээ нь ойлгомжтой бол цаашаа явахад амар байдаг. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг ярихад зарим нь Улаанбаатар хот ийм байх ёстой гэдэг бол нөгөө хэсэг нь нийслэл хот ийм байх ёстой гэж өөр үзэл бодлоор ханддаг. Нийслэл хот, Улаанбаатар, Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль гээд яриад эхлэхээр хот гэдэг өөрөө юу юм бэ гэдэг асуудал гарч ирж байна.

 

Монголд хот байгаа юу. Хот байгаа бод ямар байдалтай байна. Засаг захиргааны нэгжтэйгээ яаж харилцдаг, иргэд нь хэрхэн амьдарч байна, Нийслэл хот гэдэг өөрөө ямар статус юм бэ гэсэн олон асуудал урган гарч байгаа. Үндсэн хуульд Улаанбаатар хот бол Монгол Улсын нийслэл мөн гээд заачихсан. Уг газарт Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг тусгайлан тогтооно гэсэн заалт бас бий. Нийслэлийн эрхзүйн байдал гэхээр хот тосгоны асуудал тусдаа, нийслэл өөрийн гэсэн чиг үүрэгтэй, бие даасан байр суурьтай байх тухай ярина. Эдгээр асуудалд бид яаж хандах юм бэ. Хуулийн төслийн концепци боловсруулалтад нэлээд зовлонтой асуудал тулгарч байгаа юм. Хот тосгоны талаар судлаад үзэхээр Үндсэн хуульд хот тосгоны тухай тусгаагүй гэж ярьдаг. Нэг хэсэг нь болохоор хот тосгон гэж байна. Гэхдээ нийслэлийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж биш гэж хэлдэг.   Нийслэлийн   эрхзүйн   байдлын тухай хууль гараад 16 жил боллоо. Нэг зүйл ажиглагдсан нь ерөөсөө Монгол Улсад хот тосгон гэдэг нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн хүрээнд Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөгдөөгүй юм байна.

 

Гадны зарим улс нутаг дэвсгэр, хүн амаа захирахын тулд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжээ хийхдээ хот тосгоныг оруулахгүйгээр манайтай ижил нийслэл аймаг, сум дүүрэг, баг хороо гэдэгтэй адил тогтолцоотой байдаг юм билээ. Бид хот тосгоныг нутаг дэвсгэрийн нэгждээ тооцож оруулаад 1992 оноос өмнө баталсан Үндсэн хуульдаа аймаг, хот гээд, хот нь засаг захиргааны үндсэн нэгж гээд заасан. Энэ зарчмаар явдаг улс орон ч байна. Тухайлбал, Унгарын Үндсэн хуульд ийм байгаа. Гэхдээ бид бодож үзэх хэрэгтэй байх. Магадгүй гуравдагч хувилбар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Танин мэдэхүйн бэрхшээлтэй асуудал гэдэг нь манайд нийслэлийн эрхзүйн байдлын чиглэлээр судалгаа хомс. Одоогийн яриад байгаа шийдэл нь Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл нийслэлийн удирдлагын эрх мэдлийг нэмэгдүүлэх, дүүрэг, хороог, аймаг, сумын хэмжээнд аваачих агуулга руу илүү чиглэсэн. Чухамхүү нийслэлийн эрхзүйн байдал, үүний онцлог, өмч хөрөнгө эрх мэдэл талаасаа ямар онцлогтой байх вэ гэдгийг нарийн тусгаагүй. Яагаад тусгаагүй вэ гэхээр дээр дурдсан асуудлууд тулгарсан. Би саяхан Швейцарьт ажиллахдаа орон нутгийн өөрөө удирдах ёсны асуудлаар санал солилцсон. Нарийн судлаад үзэхэд, Швейцарьт засаг захиргаа нутаг дэвсгэрийн талаасаа хот гэж байхгүй.

 

Эндээс нэг дүгнэлт хийж болно. Аль ч улс оронд хот гэж байдаг. Гол шалгуур нь заавал засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж байх албагүй. Ерөөсөө компани гээд ойлгочиход болно. Гэхдээ хувийн эзэмшлийн биш нийтийн. Энэ компани тодорхой дэд бүтцийн байгууламжид тулгуурлан хүмүүст үйлчилгээ үзүүлдэг байх юм. Нэгэнт компани учраас өөрийн удирдлагатай, өмч хөрөнгөтэй, зохион байгуулалттай дотоод дүрэмтэй байдаг. Төрийн зохицуулалтаас бие даасан чөлөөт зохион байгуулалтай байх ёстой. Тэгэхээр Үндсэн хуулийн үзэл баримтлал яривал хот тосгоны асуудлаас илүүтэй баг, хороо, сум, дүүрэг ямар байх вэ гэдгийг ярих болж байна. Хот тосгоны асуудал хоёрдугаарт орж буй учраас нэг зовлон үүсдэг. Улаанбаатар хотын оршин суугчид яагаад хотын захирагчаа өөрсдөө сонгож болдоггүй юм бэ гэж. Нийслэлийнхэнтэй уулзаж энэ талаар ярьсан. Гэхдээ нэг л асуудлыг нягтлах ёстой юм билээ. Хотын иргэдийн зөвлөлийг салгая, яаж хийх вэ гэж. Хотын татварын тухай өнгөрсөн баасан гаригт чуулганаар яригдсан. С.Баярцогт сайд удахгүй хот татвартай болно гэсэн. Хэрэв нийслэл гэж тодорхойлохоор бол татвар аваад байж болохоор байгаа. Яагаад гэвэл хотод өөрийн төсөв байхгүй шүү дээ. Монгол Улсын төсөв нэгдмэл байдлаар орон нутгийн, улсын гэж байдаг.

 

Хотын төсөв гэдэг миний түрүүчийн хэлдгээр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж биш юм бол улсад хамааралгүй байж болно. Манай нөхцөлд хот тосгоны төсвийг мөнгөн хөрөнгийн сан гээд тавьчихсан байгаа. Тэгэхээр төсвийн хувьд яаж үүнийг салгах вэ. Салгая гэхэд хот өөрөө засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж биш юм бол өөрсдөө зохицуул гээд орхичихье. Тэгвэл хотод газар, өмч хөрөнгө өгөх ёстой. Бид хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шилжүүлж өгөх, нийслэл түүнийгээ хот тосгондоо яаж хуваарилах вэ. Налайх, Багануур, Багахангайг оруулахгүй гэж үзвэл, Улаанбаатар хотын хилийн цэс хаагуураа байх юм.

 

Дөрвөн уулын дундаа л байх уу. Тэгвэл Налайх, Багануур Багахангайг хариуцдаг Иргэдийн хурал Улаанбаатар хотын асуудлаар шийдвэр гаргаад байж болох уу. Бид хотын захирагчийг сонгох тухай ярихаар удирдлага, чиг үүрэг, зохион байгуулалтыг салгах хэрэгтэй болно.Үүнийг хэн ч гаргаж чадахгүй байна. Шинээр өргөн барьсан хуульд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дэд бүтцийн хангамж, хотын орон сууц нийтийн аж ахуй, худалдаа үйлчилгээ, хүн амын хүнсний хангамж нийтийн тээврийн үйлчилгээ, зам, хот тохижилт, цэцэрлэгжилт, орчны бохирдол, хог хаягдал зэргийг хариуцахаар хийсэн. Гэтэл өнөөдрийн систем хот, нийслэл хоёрыг холиод нэг зохион байгуулалттай, нэг даргатай холимог байдлаар явж байна. Хүмүүс хот, нийслэл хоёрыг салгаж яриад байдаг нь хууль удааширч байгаагийн нэг шалтгаан.

 

Дараагийн тулгамдсан асуудал нь төсөв. Хот, нийслэл хоёрынхоо зааг ялгааг гаргаж чадахгүй төсөвт анхаармаар байна. Төсвийн дангаар эзэмшиж байгаа эрх мэдлийн тодорхой хэсгийг нийслэл рүү шилжүүлж, нийслэлийн өөрийнх нь орлогыг өөрт нь зарцуулах боломжийг олгох асуудал байгаа. Тойрогтоо ажиллаж байхад минь нэгэн өндөр настан надад сүрхий үг хэлсэн. "Сум гэдэг ажилгүй газар байна. Уулзахад хэцүү. Таны асуудал том байна аймагт ханд гэнэ. Бага асуудал бол баг руу ханд гэдэг" гэсэн юм. Үүнийг нийслэл дээр аваад үзэхэд дүүргийн статусыг тодорхой болгох хэрэгтэй санагдсан. Дүүргийн статус хороог дэмжсэн түүн рүүгээ чиглэсэн байх ёстой. Энэ асуудал хуулийн төсөлд сайнгүй тусгагдаад байгаа. Болж өгвөл чиг үүргийн хуваарилалтад анхаарах, эдийн засгийн эрх чөлөөг нь бататгасан, хууль зүйн хувьд нийслэл, дүүрэг, хороо гэсэн эрхзүйн байдалд тохирсон байх ёстой. Заавал засаг захиргаа нутаг дэвсгэрийн тухай хуультай адилтгасан байх албагүй. Статусыг нь нэлээд дээшлүүлсэн байдлаар хийх боломжтой. Яагаад гэвэл Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль тусгай хууль учраас.

 

Гадны жишээ хэлэхэд, Испани бол асуудлуудаа тоочих маягаар гаргаж ирсэн байдаг юм билээ. Аймаг, сумын шийдэх асуудал тодорхой эрэмбэтэй байх гэдгийг бид эндээс харж болмоор санагдсан гэхчилэн энэ хуулийн тухай тун олныг ярьж болно.

Н.ГАНБЯМБА: САНХҮҮЖИЛТИЙНЭРХГҮЙГЭЭР ЯМАР ЧTOM АСУУДАЛ ЯРИАДХЭРЭГЖИХГҮЙ
-Эрхмэдлийнхуваарилалтаас гадна эдийн засгийн эрх мэдлийг дээшлүүлэх нь энэ хуулийн хувьд ч, өнөөгийн нийслэлийн хувьд ч чухал байгаа. Засгийн газраас шинээр боловсруулж УИХ-д өргөн барьсан Төсвийн тухай хуулийн төсөлд орон нутгийн хурал болон Засаг даргын санхүү, төсвийн талаархи эрх хэмжээг нэмэгдүүлэх талаар тусгасан уу?
УИХ-ын гишүүн Н.ГАНБЯМБА:

-Удирдлага санхүүжилтийн тухай хууль ганц нийслэлд биш аймаг суманд ч хязгаарлалттай мөрдөгдөж    ирсэн.    Одоо    үеэ өнгөрөөсөн гэж үзэж байгаа ч тухайн үедээ бол үүргээ гүйцэтгэсэн хууль. Тийм учраас энэ хуулийг өөрчлөхөөр Төсвийн шинэчлэлийн хуулийг хэлэлцэж эхэлж байгаа. Нийслэлийн эрхзүйн орчинг сайжруулах гол зүйл бол санхүүжилтийн эрх. Санхүүжилтийн    эрхгүйгээр ямар ч том асуудал яриад хэрэгжихгүй. Тэр бүү хэл "Утаагүй Улаанбаатар" хөтөлбөрийг УИХ-д оруулж ирсэн. Зөвхөн утаагаар хязгаарлагдахгүй асар том бүтээн байгуулалтын хөтөлбөр болж УИХ-аар батлагдсан. Нийт зардал нь 18 их наяд төгрөг буюу Монгол Улсын эдийн засгаас гурав дахин том санхүүжилт шаардсан хөтөлбөр.

 

Энэ санхүүжилтийн эрхийг олгох нь их чухал асуудал. Ихэнх санхүүжилтийг гадна, дотны хөрөнгө оруулалт болоод янз бүрийн эх үүсвэрийг дайчилж байж хүргэдэг. Гэр хорооллыг орон сууцжуулах асуудлыг дагаад дэд бүтцийн том хөтөлбөрүүд яригдаж байна. Төрийн бодлогыг үүнд чиглүүлэхээр зорьж байгаа бол хөдөө орон нутагт жижиг, дунд үйлдвэрлэл явуулахад урамшуулал олгодог болчихвол шилжилт хөдөлгөөний урсгал багасна. Магадгүй эсрэгээрээ хотоос хөдөөг чиглэсэн урсгал бий болж болох юм. Санхүүгийн механизм бол том асуудал. Нэгдүгээрт, Төсвийн шинэчлэлийн хуульд төсвийн эрх олгохоос авахуулаад, санхүүжилтийн эрхийг нь тавьж өгөх зэргээр нэлээд асуудлыг шийдэх байх.

 

Тухайлбал, миний төсөөлж буйгаар Улаанбаатар хот төсвөөс хэд дахин илүү орлого олдог. Үүнийг Төсвийн удирдлага санхүүжилтийн хуулиар төв рүүгээ өгчихдөг. Ийм асуудлыг орон нутагт нь эрх мэдэл өгөх замаар шийдэх ёстой болов уу. Гол нь хүн рүү чиглэх ёстой байна. Одоо хүн төвтэй нийгэм рүү чиглэх хэрэгтэй. Хүн амын орлого, дундаж наслалт зэргээр манайх дэлхийн хэмжээнд 116 дугаар байрт ортлоо унасан. Цаас төвтэй бодлогоосоо салж хүн төвтэй бодлогод шилжих хэрэгтэй байна. Одоо л зөв голдирол руугаа орох гэж байна. Тиймээс нийслэлийн бодлого ч гэсэн хүн рүүгээ хандах учиртай. Хүн төвтэй бодлого гаргаж Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуультайгаа уялдуулах ёстой. Захын хороонд амьдрал үнэхээр хүнд байгаа. Тэгэхээр нийслэлийн бодлого захын хороонд очихгүй байна гэдэг том дүгнэлт хийхэд хүргэсэн шүү. Эрхзүйн орчинг сайжруулах бодлого айл өрх рүү чиглэсэн байх ёстой.

С.БАЯР:НИЙСЛЭЛИЙННЭР TOM Ч ЭРХ МЭДЭЛ НЬӨЧҮҮХЭН

-Хуулийн төсөл б
оловсруулахад танин мэдэхүйн талаас бэрхшээлтэй асуудал тулгарсан тухай ажлын хэсгийн ахлагч хэллээ. Тэгэхээр нийслэл, хот хоёр юугаараа ялгаатай юм бэ. Манай нөхцөлд нийслэл гэж байх нь зөв үү, эсвэл хот гэж байх ёстой юу. Түүнээс гадна одоо ид төсөв хэлэлцэж буй үед хөдөөнөөс сонгогдсон гишүүд өөр өөрийн орон нугагт ахиухан хөрөнгө    хуваарилуулах    гэжхичээдгийг нь бид мэднэ. Харин хотоос сонгогдсон гишүүд хэр нэгдмэл байдлаар ажиллаж чаддаг вэ. Ер нь Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдардаг нийслэлээс УИХ-д 20 гишүүн суудаг нь хэр хангалттай төлөөлөл гэж та үздэг вэ?
УИХ-ын гишүүн С.БАЯР:

-Асуудлын гол нь эрхзүйн орчныг юуны тулд сайжруулах вэ гэдэгт байгаа. Хот гэх нь зөв үү, нийслэл гэж байх уу. Энэ хоёрын хооронд зааг ялгаа байх уу гэж. Асуудал их том юм. Би Ганбямба гишүүнтэй санал нэг байна. Бидний яриад байгаа асуудлуудад хүний амьдрал явж байгаа. Хүнд яаж үйлчлэх вэ гэдэг. Улаанбаатарт хүн амын тэн хагас нь амьдарч байна гэж үзвэл 76 гишүүний тэн хагас нь нийслэлээс сонгогдох багцаа гарах гээд байна. Нөгөө талаасаа ингэвэл  буруу. Монгол Улсын өнөөг хүрч ирсэн хөгжлийн онцлог. Эртнээс нүүдэлчдийн орон байж ирсэн. Одоо ч хэвээр. Нүүдэлчдийнхээ малын буянаар Монгол эдийн засгийн гол ноён нуруугаа босгож яваа. Цаашид ч тэгнэ. Бүх хөгжлийг Улаанбаатар хотод төвлөрүүлээд 2,7 сая хүнээ энэ хавьдаа төвлөрүүлэх бодлого барьж болох байх.

 

Тэгвэл юуны төлөө өвөг дээдэс маань халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тэмцэж ирсэн билээ гэсэн асуулт гарч ирнэ. Хөдөөгийнхөн ийм асуулт их тавьдаг. Гол асуудал хүний тухай юм. Харин хотоос сонгогдсон гишүүд нэгдсэн үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байна гэсэн шүүмжлэл гэж ойлголоо, таны асуултыг. Миний хувьд нийслэлийн Сүхбаатар дүүргээс сонгогдсон гишүүн. Өөрийн тойрогтоо сайн муу хэлүүлэн байж улсын төсвөөс тодорхой асуудлыг шийдүүлэхийг хичээдэг. Энэ бүх хүчин чармайлтыг нэгтгэх ёстой. Жишээлбэл, сүүлийн үед Улаанбаатар    хотод    амьдрахад бэрх болжээ. Унаатай хэрнээ би ажилдаа 30 минут хожигдож ирж байна. Өчигдөр гайгүй дулаан өдөр байлаа. Уулан дээр гарлаа. Тэндээс харахад хотын хойд хэсэг бүхэлдээ хар хөшигний цаана л байна. Энэ бүхнээс үзэхэд эрүүл мэндийн хувьд ч сайнгүй болох нь бид. Гэхдээ би Сүхбаатар дүүргээс сонгогдсон гээд зөвхөн тэр хэсэгтээ ажил хийх нь учир дутагдалтай юм. Давын өмнө хөгшчүүл, хүүхдүүдээ харж үзэх хэрэгтэй байна, Монголын нийгэм. Хүүхдийн цэцэрлэг барих, хөгшчүүлд зориулсан амралт сувилал барихыг дэмжинэ. Нэг том асуудлыг хамтраад шийдэх юмсан гэж боддог. Ажил хийх гэхээр төсөв санхүүжилтийн тухай асуудал хэцүү байдаг.

 

Засгийн газрын гишүүд, хотын удирдлагуудтай энэ талаар ярьж үзлээ. Ингээд шийдэгдэх асуудал биш юм. Нийслэлд тээврийн зохицуулалт хийх том  асуудал тулгараад байна. Улаанбаатар хот дундуур манай гол төмөр зам явдаг. Тухайн үед ингэж шийдэхээс өөр аргагүй байсан. Үнэхээр нэг галаасаа бэрхшээл бий болгоод нөгөө талаасаа осолтой. Бид цаашдаа уул уурхайг хөгжүүлнэ, асар их хөрөнгө оруулна гэж ярьж байгаа. Одоо хот дундуур төмөр замаар юу тээж байгааг бид  таашгүй.   Уул  уурхай  бол хүний биед хортой хүчил, тэсэрч дэлбэрэх бодис хэрэглэдэг. Хэр зэрэг хамгаалагдсан билээ. Вагон дэлбэрвэл юу болох вэ гээд бодох асуудал байна. Саяхан Унгарт дэлбэрэлт болж экологийн том сүйрэл боллоо. Том хот, суурин газраас зайдуу байсан тулдаа цөөн хүн хохироод өнгөрсөн.

 

Асар их хөрөнгө мөнгөө дахин сэргээх ажилд зарцуулж байна. Нийслэл хотын дундуур гарч байгаа зам өнөөдөр ийм аюул дагуулахаас гадна замын түгжрэлээс эхлээд түвэгтэй байдал үүсгэж байна. Өгсүүр газар тэр их ачааг тээх гэж төмөр замынхан махаа иддэг юм билээ. Ерөнхий сайд байхдаа би очиж үзэж байлаа. Тэгэхээр төмөр замыг Богд уулынхаа урдуур явуулаад хойноос урагшаа явж буй ачааг нийслэлээр дайруулахгүй байлгаж болно шүү дээ. Цахилгаан галт тэргийг хотын иргэдийн тээврийн зориулалтаар тавьж болох юм гэдгийг ярьсаар ирсэн. Хэрэв бид хойноосоо урагшаа огтлолцсон хоёр төмөр зам тавибал тээврийн асуудлыг нэлээд хөнгөлж өгөх байх. Үүнийг ярихаар засаг оролцох хэрэгтэй болно. Засаг оролцохоос гадна Улаанбаатар төмөр зам гэж хоёр орны хөрөнгөө нийлүүлж байгуулсан хамтын нийгэмлэг байдаг. Шийдлийг нь яах вэ гэдгийг сайн олохгүй байна. Гэхдээ мөнөөх л мөнгө чухал. Мөнгийг бол босгож болохоор болжээ. Тэр мөнгийг хэн гаргаж, хэн хариуцаж, яаж нөхөж авах вэ гэхээр нийслэлийн нэр нь том ч эрх мэдэл нь өчүүхэн байгаа.

 

Тэгэхээр Улаанбаатарыг нийслэл гэх үү, хот гэх үү ялгааг нь би сайн хэлж мэдэхгүй байна. Улаанбаатар цорын ганц хот шуу дээ. 1992 оны Үндсэн хуульд бидний хийсэн зохицуулалтад авах зүйл зөндөө бий. Энэ бол сайн бичиг баримт болсон. Монгол бол нэгдмэл улс. Төвлөрөл бие даасан байдал гэдгийн алтан дунджийг олох шаардлага хаа хаанаа л гарч байх шиг байна. Өнөөдөр аль ч газрын. сургууль,    эмнэлгийн   засварын асуудлыг Сангийн яамны нэг мэргэжилтэн шийдэж байгаа нь буруу л даа. Тиймээс шийддэг газарт нь ойртуулж өгөх ёстой. Бүхнийг аваачаад тухайн аймаг, нийслэлийн мэдэлд нь өгнө гэвэл буруу. Нэгдмэл улс учраас аль бодлогоо төвдөө, алийг нь орон нутагт өгөх вэ гэдгийг нийтлэг байдлаар шийдэх ёстой. Улаанбаатар жирийн нэг аймагтай ижил байх ёсгүй. Яагаад гэвэл Улаанбаатар хот Монгол Улсын бүх юмны төвлөрөл, мөнгө эрх мэдэл, хүн, соёл гээд. Үүнийг зөв шийдвэл бүх хүн Улаанбаатарт шигдээд байдаг нь саарах байх. Буруу шийдвэл тун бэрх асуудал үүсдэг юм байна.

 

Хойд хөршид болж байгаа асуудлыг сонирхож байхад үлэмж их бэрхшээл хуримтлагдсан юм байна даа гэж бодогдсон. Өмнө нь Москвагийн удирдлага асуудлаа үлгэр жишээчээр шийддэг юм байна гэсэн ойлголттой явлаа. Элчин сайдаар ажиллаж байхдаа Улаанбаатарын удирдлагуудыг тэднийхэнтэй уулзуулж байсан. Гэтэл одоо хуучин удирдлага нь яваад гадуур нь байсан бүх халхавчийг шинэ удирдлага нь хуулж байна. Бүх юм нь буруу байж. 15 сая хүн амтай, өдөртөө 10 сая машин замын хөдөлгөөнд оролцдог хот гэж байгаа. Шийдэл нь буруу байж эрхзүйн талаасаа хэтэрхий их мөнгийг хотын удирдлагад төвлөрүүлж асуудлыг мөнгөөр шийддэг байсан байна. Одоо бүх зүйлийг засч залруулахаас эхлээд шинэ хувьсгал хийх шаардлагатай байна гэж удирдагч нь хэлж байна лээ. Тэгэхээр бид нөгөө туйл руу бас явчихмааргүй байна. Төсвөө ч хэлэлцэж байна. Эрхзүйн байдлын тухай хууль ч ярьж байгаа. Гол шалгуур бол хүний амьдрах нөхцөл байх ёстой. Санхүүгийн урсгалыг зөв шийдэж, амьдарч байгаа хүнд л таатай ашигтай байвал зөв1 шийдэл. Түүнээс шинэчлэхийн тулд хуулийг шинэчлээд хэрэггүй л дээ. Зөв зүйтэй сэдэв хөндөж байна. Гэхдээ нэг уулзалтаар шийдэх асуудал биш л дээ. Улаанбаатар төмөр замыг хотын тээврийн нэг зангилаа болгоод авбал мөн олон асуудал шийдэгдэнэ дээ. Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд нь нэгдэж хийх, шийдэх ёстой зүйл юу байна гэдгийг харах хэрэгтэй байх. Улаанбаатарт шийдэх ёстой асуудал олон байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй.

Д.ОЧИРБАТ: САНГИЙНЯАМНЫ НЭГМЭРГЭЖИЛТНИЙ ГАРЫНҮСГЭЭР ШИЙДДЭГТӨСВӨӨР НИЙСЛЭЛИЙНЗАСАГ ДАРГА АЖЛААХИЙЖЧАДАХГҮЙ

-200    мянган    хүн    амтай дүүргийг 2000 орчим хүнтэй
сумтай адилтгасан дүйцүүлсэн хуулиуд байдаг. Та дүүрэгудирдаж байсан хүний хувьд үүнийг сайн мэдэж байгаа. УИХ-ын гишүүн болоод үүнийг засч залруулах боломж хэр олныг олж харав. Өргөн барьсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар эдгээр , тэгш бус нөхцөлийг өөрчлөх боломж бий юү?
УИХ-ын гишүүн Д.ОЧИРБАТ:

-Улаанбаатар хотоос улсын төсөвт татан төвлөрүүлдэг орлого 44 тэрбум. Энэ мөнгийг улсын төсөвт төвлөрүүлэх биш Улаанбаатар   хотод   нь   үлдээе. Тэгээд хот бэрхшээлтэй байгаа асуудлаа өөрөө шийдэг гэсэн саналыг С.Баярцогтод бид хэлсэн. Сангийн яамны нэг мэргэжилтний гарын үсгээр шийддэг төсвөөр нийслэлийн Засаг дарга ажлаа хийж чадахгүй. Тиймээс нийслэлийн Засаг даргын ажлаа хийх боломжийг хангах шинэчлэлийн асуудал байгаа. Дүүрэг, хороодынхоо дарга нарт шат шатанд нь эрхийг өгмөөр байна. Тэр нь эрхзүйн зохицуулалт хуулиудаараа хэрэгжих ёстой. Эрх мэдэлгүйгээр ямар ч асуудлыг шийдэж чаддаггүй. Жишээ нь, Польш бол хотын хэмжээнд хийх ажлынхаа санхүүгийн эрх мэдлийг хотын даргадаа өгдөг юм билээ. Засаг даргад сургууль, цэцэрлэг барих санал гаргаад, дарга хэчнээн гүйгээд эрх нь батлагдаагүй бол тэр биелэхгүй.

-Сангийн сайдад хотын төсөвт төвлөрүүлдэг орлогыг өөрт нь үлдээж болохгүй юу гэдэг асуудлыг хэлсэн гэж сая та ярилаа. Нааштайгаар шийдэгдэх боломж байж болох ньуу?

-Улаанбаатар хотын захирагчаас нийслэлээс сонгогдсон 20 гишүүнд хандаж ийм санал тавьсан. Би үүнийг зөв асуудал гэж ойлгож байгаа. Төсвийн хуулийн анхны хэлэлцүүлгийн үеэр энэ асуудлыг тавьсан. Гэтэл төсөв нэгэнт боогдоод багцлагдчихсан. 60-аад тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьж өгсөн гэсэн тайлбарыг Сангийн сайд өгсөн. Гэхдээ тэр хангалттай биш байгаа. Үерийн далан дээр юм уу, эсвэл 1960-аад онд баригдаад одоо ачааллаа даахаа больсон хотын газар доогуурх байгууламжид зориулсан хөрөнгө тавьж өгсөн байх. Түүнээс биш хот өөрөө эрх мэдлээрээ зохицуулаад ажлаа хийх тэр мөнгийг үлдээж өгөхгүй байна. Үүний тулд тодорхой хэмжээний хуулийн зохицуулалт шаардлагатай юм билээ.

ХОТЫН ДҮРЭМ БОЛХУУЛИАС ДООГУУР ЖИЖИГАСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХЗҮЙЛ
Хотын хөгжлийн асуудлаар, эрх зүйн орчныг нь хэрхэн яаж сайжруулах талаар оролцогчид өөр өөрийн санал бодлоо чөлөөтэй хуваалцсан төдийгүй хүмүүст танин мэдэхүйн талаас нь харьцуулсан ойлголт өгөх зорилгоор тусгайлсан илтгэл бэлтгэж ирсэн хүн ч байлаа. Ц.Оюунгэрэлийн Үндэсний хэмжээнд нэг төр зохицуулах асуудал буюу хотын дүрэмба хүний эрх" илтгэл тун сонирхолтой байлаа. Түүнээс гадна зарим асуудал дээр оролцогчид эсрэг байр суурьтай байсан тул мэтгэлцээн ч өрнөөд амжсан юм.
УИХ-ынгишүүн Ж.БАТСУУРЬ:


-Нийслэл Улаанбаатар хот өдрөөс өдөрт томорч байгаа. Энэ хоёрын бэрхшээлтэй асуудлыг шийдэхэд хамтад нь авч үзэхээс гадна салгаж бас болох талтай. Би ганц л санал хэлмээр байна. Нийслэлээ Улаанбаатар хотоос салгамаар байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд их, дээд сургуулийг Улаанбаатараас гаргана гэсэн зүйл шийдэгдээд явж байна. Гэхдээ их, дээд сургуулийг үйлдвэрлэлийн төвөөс нь салгаж хотоос гаргах ойлголт байж болохгүй. Их, дээд сургууль нь Улаанбаатар хотын төвд бизнесийн орчин дотроо байж оюутнууд нь суралцаж байх ёстой. Оюутан бол танхимд ганц багштай суугаад юм сурдаггүй. Нийслэлийг УИХ, Засгийн газар, гадаадын Элчин сайдын яамдтай нь хотын төвөөс нүүлгэж болно шүү дээ. Ингээд шийдчихвэл эмх цэгцтэй болно. Улаанбаатар хотын иргэдээс нийслэлд амьдарч байгаа гэж татвар авах нь буруу. Харин салгачихвал татвар төлж болох юм. Австрали, Швейцарь, Казакстан гээд нийслэлээ нүүлгэж асуудлаа шийдсэн улс орнууд байна. Тэднээс үлгэр дууриал авч болно шүү дээ.

АЭХ-ны тэргүүн, "Нутгийн шийдэл" сангийн тэргүүн Ц.ОЮУНГЭРЭЛ:

-Улаанбаатар хотын эрхзүйн байдлын талаар хэлэлцэж байгаа нь зөв зүйтэй асуудал. Бидэнд нийслэлийн эрхзүйн байдлын талаарх ойлголтоо нэг мөр болгох хангалттай цаг хугацаа байгаагүй юм байна. Хангалттай хэлэлцүүлэг хийж амжаагүй юм байна гэдгийг би ойлгож суулаа. Хот гэж юу вэ, нийслэл гэж юу вэ, хот яагаад тусдаа дүрэмтэй байх ёстой вэ, хэний юуны төлөө юм хийх ёстой гэдэг том асуудал. Хуулиар зохицуулж чаддаггүй, үүнийг яаж зохицуулах вэ гэдэг асуудал нийслэлийн оршин суучдад гарч ирдэг юм байна. Хотын дүрэм бол хуулиас доогуур жижиг асуудлыг зохицуулах зүйл. Хотод амьдарч байгаа хүний эрхийн асуудал л даа. Хүн амьд явах эрхээ эдлэх ёстой. Цацраг идэвхит бодистой нөхцөлд амьдармааргүй байдаг. Энэ бүх зүйлийг дүрмээр зохицуулахгүй бол дүрэмгүй тоглолт хийгддэг. Дүрэмгүй тоглолт явахаар хэн мөнгөтэй нь газар аваад дуртай газраа хашаа хатгачихдаг. Дүрэм бол хэн хэнийхээ эрхийг зөрчихгүй байлгах л үүрэгтэй. Ихэнхи хотууд өөрийн гэсэн имижтэй, дүрэмтэй байдаг. Парис бол урлагийн, Венец түүхэн хот гэсэн имижтэй. Манай хотод иргэдээрээ хэлэлцүүлээд баталсан бахархал, имиж байхгүй. Хуулиар зохицуулж болдоггүй нэг зүйл бол хотын бүсчлэл гэж асуудал бий. Бүс дотроо хотын дүрмээ гаргадаг. Хотын иргэд шийдээгүй, дүрмээр тогтоогоогүй зүйл олон харагдаж байна. түүнчлэн дэлхийн зарим хотын иргэд нь хотын төсөв нь юунд зарцуулагдаж, юунаас бүрдэж байгаа талаар мэдээллийг нээлттэй авдаг юм билээ. Гэтэл манай хотынхонд тийм эрх байдаггүй. Хотын иргэд өөрийн амьдралыг зохицуулах дүрэм гаргахад оролцох эрх мэдэлтэй байх нь хүний эрхийн асуудал байгаа юм. Хууль эрхзүйн реформ хэрэгтэй байна. Хүмүүст дүрэмтэй амьдрах шаардлага байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.ЭРХЭМБАЯР:

-Хот хийгээд нийслэлийн тухай асуудал суурь ойлголт талаасаа чухал. Ж.Сүхбаатар гишүүн энэ талыг нэлээд чухалчилж байна. Яг амьдралд хот, нийслэл гэж маргалдах асуудал чухал биш. Хотын иргэд тавтай тухтай алхах, бухимдахгүй амьдрах юмсан гэдэг л гол асуудал болоод байна. Эрх мэдэлтнүүдийн хоорондоо ярьдаг асуудал бол хотын иргэнд ямар ч хамаагүй. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль иргэддээ наалдахгүй байна. Иргэдээсээ санал авсан гэж байгаа боловч учир дутагдалтай юм. Эрхзүйн байдлын тухай хуулийг нэн тэргүүнд батлах шаардлагатай юм уу, эсвэл эхлээд хотын дүрэмтэй болох хэрэгтэй байна уу.

 

Энэ нь хүртэл санал асуулгаар тодорхой болоогүй байна. Минийхээр эхлээд дүрэмтэй болмоор байна. Тэгэхгүй бол дүрэмгүй тоглосоор байгаад дууслаа шүү дээ. Дүрмээ биелүүлээгүй нь иргэдийнхээ төлөө хариуцлага хүлээдэг байя. Ингээд дүрмээр зохицуулагдаад ирэхээр эрхзүйн байдал нь ямар болох вэ гэдэг харагдах байх. Харамсалтай нь хуулийн төсөлд нийслэл хотын дүрэмтэй байна гэдгийг хасаад хаячихсан. Тэгэхээр учир дутагдалтай хууль болох гээд байна шүү дээ. Нэлээд ул суурьтай бодож байж эрхзүйн байдлын тухай хуулиа баталбал яасан юм бэ. Дүрэм бий болгоё гэхээр их дургүй байдаг. Хаана хэн нь дургүйцээд байгааг мэдэхгүй л дээ.

-Эрхзүйн байдлын хуультай ч, хотын дүрэмтэй ч болох ёстой байх тийм үү?
Ж.СҮХБААТАР:

-Хотын дүрмээ эхэлж батлаад Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг хойш нь тавья гээд байна. Хотын дүрэмд байгаа асуудал хуультай зөрчилдөх гээд байдаг. Хотын дүрэм байлаа гэхэд Нийслэлийн Иргэдийн хурал батлах ёстой. Хот өөрөө тэр дүрмээ шийдэх ёстой. Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд хотын дүрэмтэй байна гэж байгаа бол НИХ-ын төлөөлөгчид нь батлах хэрэгтэй. Хэний өмнө ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг чинь хуулийн хүрээнд яригдах зүйл болчихоод байгаа юм.

Л.ЭРХЭМБАЯР:

-Хууль эрхзүйн статус талаасаа зөв зүйтэй асуудал. Гэтэл иргэн хүнд наалдахгүй байгаа юм. Цаг алдаад байж болмооргүй байна шүү дээ. Бид дүрэмгүй тоглолт явуулах сонирхолтой байна шүү дээ.

Ж.СҮХБААТАР:

-Таны яриад байгаа дүрмээр бол Туул голын эрэг дагуу газар олгох ёсгүй. Гэтэл нийслэлийн Засаг даргын эрхэд болохоор болно гээд заачихсан байгаа. Тэгэхээр зөрчилдөөд байгаа биз дээ.

-Хуульд хүн амынх нь тоонд харьцуулж санхүүжилт олгох талаар тусгасан уу. Хэр боломжтой байна?
Ж.СҮХБААТАР:

-Тусгаагүй. Тусгаж өгдөггүй юм байна. Үүнийг орон нутгийн төсвийн асуудал хариуцсан хүн шийддэг. Шалгуур үзүүлэлтэд нь ганц хүн ам биш, нутаг дэвсгэр. гээд цөөнгүй зүйл багтдаг юм билээ. С.Баярцогт сайд хэлж байсан. Хүн ам нутаг дэвсгэр онцлог зүйлсийг харгалзан үзэж байна гэдгийг орон нутгийн төсөвт сайн нэвтрүүлж чадаагүй. Орон нутгийн менежментийг яаж шийдэх вэ гэдэг нь тусдаа том бүлэг сэдэв болчихоод байгаа юм. Уг нь бол Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль чинь л хотын дүрэм шүү дээ. Иргэдэд хууль хамаагүй дүрэм хэрэгтэй юм бол бид өнөөдөр энэ асуудлыг бараг ярих хэрэггүй байж. Шийдлүүд бол хүний үгээр биш томьёоллоор буудаг.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДТАТВАР ТӨЛДӨГ БАЙХЁСТОЙ
"Нийслэлийн эрх зүйн орчныг сайжруулах нь" сэдэвт хэлэлцүүлэгт оролцсон иргэд хуулийн төсөл боловсруулагчдад болон шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад хандан тодорхой саналуудыг тавьсан юм.
Баянзүрх дүүргийн XIV хорооны Засаг дарга С.ГАНХҮРЭЛ:

-Хэлэлцүүлэг явуулж буйд талархаж байна. Мэдээж хамгийн түрүүн төсвөө ярих хэрэгтэй байна. Өөрсдөө бие дааж шийдэх хэрэгтэй байгаа. Гэхдээ хүн амын тоонд нийцүүлмээр байна. Улаанбаатар хотыг утаагүй болгож байна гэдэг. Тэгтэл хөрөнгө нь Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд байдаг. Үүнийг зохицуулж болдоггүй юм уу. Хамгийн их түгжрэл үүсгэж байгаа газар захууд байна. Энэ олон захуудыг яагаад хотоос гаргаж болохгүй гэж. Зах руу чиглэсэн бүх урсгал хөдөлгөөн зогслоо гэдгийг чинь хэлээд байна шүү дээ. Би Ж.Батсуурь гишүүнтэй санал нийлэхгүй байна. Их, дээд сургуулиудыг хотоос гаргах нь зөв.

БЗД-ийн VIII хорооны иргэн Ц.ЭНХБААТАР:

-Үндсэн хуульд Монголын ард түмэнд төрийн бүх эрх мэдэл байна гээд заачихсан байдаг. Өнөөдөр энэ эрх мэдэл алга, Цөөн хэдэн хүнд төрийн эрх мэдэл байдаг. Гэтэл нийслэлийн эрх мэдэл ч гэсэн ард түмэнд байх ёстой. Нийслэлийн хороо бүрээс нэг иргэн сонгогдож Иргэдийн нийтийн    хурлыг    бүрдүүлдэг. Энэ төлөөлөгч маань ард түмэн хорооны нийтийн хуралтай гэрээ хийнэ. Өнөөдөр ийм хариуцлага алга. Хороодын хуримтлалын сан байгуулж төлөөлөгчөө цалинжуулах боломжтой гэсэн зарчмын саналтай байна.

Хан-Уул дүүргийн XIV хорооны ИХ-ын дарга Д.МАНДАА:

-Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль дотроо хотын эрхзүйн байдлын тухай гэсэн бүлэгтэй байвал яадаг юм бэ. Нийслэлийг нүүлгэх тухай дээр үед ярьж байсан. Тэгвэл нийслэлээ Хархорин руу шилжүүлчихвэл хот дангаараа сайхан хөгжинө шүү дээ. Нийслэлийн иргэд заавал татвар төлдөг байх ёстой. Хуульд нийслэл засаг захиргааны ямар нэгжид хуваагдах юм бэ. Хороо, дүүрэг гэдэг хэвээрээ байх юм уу гэдгийг тусгах хэрэгтэй болов уу.

Хан-Уул дүүргийн I хорооны иргэнТҮВШИНБАЯР:

-Нийслэлийн хөгжлийн гол зүйл хүн, хүний эрх' аюулгүй орчинд тулгуурладаг болов уу гэж боддог. Манай хороонд гэхэд 10 айлын цонхыг хаагаад нар харах ямар ч боломжгүйгээр барилга барьсан. Шүүхийн шийдвэр оршин суугчдын талд гарсан. Гэтэл тэр шийдвэрийг биелүүлдэг төрийн байгууллага алга. Бидний эрүүл мэнд маш доройтож байна. Энэ бол мөнөөх яриад байгаа дүрэмгүй тоглолтын нэг. Шүүхийн шийдвэрийг яг хэн биелүүлэх вэ гэдэг нь тодорхойгүй. Хэдэн бие рүүгээ явуулаад байдаг.

-Чингэлтэй дүүргийн III хорооны иргэн Б.ЧИЛААЖАВ:

-Хууль хэрэгжээд дүрэм заавар нь гараад хэрэгжсэн тохиолдолд ёс зүй тогтдог. Иймээс эрхзүйн тухай хууль байх нь зүйтэй гэдэг саналтай байна. Аюулгүй, эрүүл, ёс зүйтэй, нээлттэй орчинд амьдрах эрхтэй гэсэн хэдхэн заалт байх ёстой гэж бодож байна. Өнөөдөр Улаанбаатарт хөрөнгө хэрэгтэй гэж ярихаа больё. Бүх газраа худалдчихаад хаана юугаа барих гэж хөрөнгө нэхээд байгаа юм. Бид аюулгүй. ёс зүйтэй орчинд амьдрах хэрэгтэй байна. Дөрвөн уулаас гаргаад дэд бүтцээ гурван тийш нь тэлүүлээд бай л даа. Налайхад барилга барих гэж байгаа хүнд дэмжлэг үзүүлж баймаар байна.

Чингэлтэй дүүрэгт газар авахаар очлоо. Нэг өрөөнд долоон хүн сууж байна. Та газар авах бол Сонгинохайрхан дүүрэг рүү яв гэж байна. Ингэж хэлэх юм бол тэнд долоон хүн суух шаардлага алга. Хаалган дээрээ биччихэд л болно шүү дээ.

Сүхбаатар дүүргийн X хорооны иргэн Б.БЯМБАДОРЖ:

-Улаанбаатарт 70 гаруй жил амьдарч байна. Би өнөөдөр маш зүйтэй асуудал ярьж байгаа учраас ирсэн. Надад нэг хүсэлт байгаа юм. Монгол гуравдугаар сургуулийн ойролцоох барилгуудыг буулгаж шинэ хо

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.