УИХ-ын хурлын гишүүн Л.Эндэнэчимэг
2016.05.13

“Тамхины тухай хууль” хэрэгжилт сайтай байна

“Оргил цаг”-нэвтрүүлгийн зочноор УИХ-ын хурлын гишүүн Л.Эндэнэчимэг оролцлоо.

-Оройн мэнд. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд та бол оло хуулийн төслийг санаачлан  боловсруулсан. Хамгийн чухал хуулийн нэг болох “Тамхины тухай хууль” юм. Тус хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө ямар үр дүн өгч байна, цаашид сайжруулах эрх зүйн орчинг хэрхэн бүрдүүлэх вэ?

Тамхины хяналтын тухай хууль 2012 он хүртэл таван жил тухайн үеийн УИХ-ын даргын ширээн дор хэвтсэн хууль байсан. 2007-2008 оны үед засгийн газраас өргөн бариад 2012 онд хүртэл тус хуулийг огт хэлэлцээгүй.

Хэлэлцэхгүй байх гол шалтгаан нь тамхи үйлдвэрлэгч нарын лоби байна гэж харсан. Шинээр бүрэлдсэн ажлын алба гарснаар тамхины хяналтын тухай хууль 2013 хэрэгжиж эхэлсэн. Мэдээж хэрэг шүүмжлэлийг дагуулсан юм.

Яагаад гэхээр нийт насанд хүрсэн, хүн амын 40 хувь тамхи татдаг. Тамхи татаж буй хүн бүрийн эрх ашгийг хөнддөг хууль учраас тус хууль байнгын шүүмжлэл дагуулдаг.

Гэхдээ хэрэгжилт сайн байна. Бид дөрвөн жилийн өмнө бар, ресторан, хоолны газар магадгүй ажлын байран дээр ямар нөхцөлд байснаа эргэж санах хэрэгтэй.  Тамхи татаж байгаа хүнийг, “Та” гарч тамхи тат гэж хэлэх эрхгүй байсан

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү?