2009.03.09
Ж.Батсуурь: Банкны эзэд хуйвалдаан, хадгаламжийн мөнгийг төрөөс төлүүлэх гэсэн асуудал гарахгүй байх
УИХ-ын гишүүн Ж.Батсуурьтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Банкин дахь мөнгөн хадгаламжид баталгаа гаргах тухай хуулийг хэлэлцэж байхад зарим гишүүн эсрэг байр суурьтай байсан, Хадгаламж зээлийн хоршооны хэрэг давтагдах вий гээд л…?
-Тийм ээ, тэгэхдээ банк харилцагчдынхаа итгэл дзэр оршин тогтнодог. Хэрэв ард иргэдийн банкинд итгэх итгэл алдарвал эдийн засаг гүн хямралд орж, арилжааны банкууд дампуурна. Тиймээс харилцагч, банк хоёрын итгэлцлэлийг сайжруулахын тулд төр тодорхой хэмжээгээр батлан даах ёстой. Ялангуяа, эдийн засгийн хямралтай байгаа энэ үед.
-Төр арилжааны банкуудын хариуцлагыг үүрч, хадгаламжинд нь татвар төлөгчдийн мөнгөөр баталгаа гаргах шаардлага байгаа юм уу гэж хэлэх хүн цөөнгүй байна. Үүнтэй та санал нийлэх үү?
-Үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд төрийн ачааллыг тодорхой хэмжээгээр үүрч байгаа. Тэд ч Монголбанкнаас баталсан банкны тухай хууль, тогтоол, дүрэм, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
Тэгэхдээ банкны эзэд хуйвалдан банкаа эрсдэлд оруулж, хадгаламжийн мөнгийг төрөөс төлүүлэх гэсэн асуудал гаргахгүй байхыг давхар бодолцон Монголбанк хяналт, шалгалтаа чангатгах хэрэгтэй. Бид ч Монголбанк арилжааны банкуудад тавих дүрэм, журмыг чангатгах үүрэг даалгаврыг өгч байгаа.
Тэгэхдээ банкны эзэд хуйвалдан банкаа эрсдэлд оруулж, хадгаламжийн мөнгийг төрөөс төлүүлэх гэсэн асуудал гаргахгүй байхыг давхар бодолцон Монголбанк хяналт, шалгалтаа чангатгах хэрэгтэй. Бид ч Монголбанк арилжааны банкуудад тавих дүрэм, журмыг чангатгах үүрэг даалгаврыг өгч байгаа.
-Тэгэхдээ ХЗХ-ны хэргийг давтахгүй гэх баталгаа байна уу. Монголбанк мөнгөнийхөө бодлогыг барьж чадахгүй байж арилжааны банкуудад хяналт, тавьж чадах болов уу?
-Нэг талаасаа өөрийн чинь тавьж байгаа саналтай нэг байна, би. Ард иргэд ч ийм бодол, санаатай байгаа байх. Уг нь Монголбанкны үүрэг улсын мөнгөний бодлогыг барихаас гадна арилжааны банкуудыг хууль, журмын дагуу үйл ажиллагаагаа явуулахад нь хяналт тавих юм. Банкин дахь мөнгөн хадгаламжинд баталгаа гаргах тухай хууль гарснаас Монголбанк арилжааны банкуудад тавих хяналт, шалгалтыг сайжруулна гэвэл өрөөсгөл ойлголт. Харин ч энэ хууль батлагдсанаар хяналт, шалгалтыг улам чангатгаж, хариуцлагатай байх ёстой.
-Ер нь энэ хууль батлагдсанаар нийт хэдий хэмжээний хадгаламжинд баталгаа гаргаж байгаа вэ?
-Сайн мэдэхгүй байна. Санхүүгийн хямралаас. болж хадгаламж тодорхой хэмжээгээр буурч байгаа гэдэг мэдээлэл авсан. Ер нь нь их хадгаламж эзэмшигч нь цөөхөн гэсэн.
-Сайн мэдэхгүй байна. Санхүүгийн хямралаас. болж хадгаламж тодорхой хэмжээгээр буурч байгаа гэдэг мэдээлэл авсан. Ер нь нь их хадгаламж эзэмшигч нь цөөхөн гэсэн.
-Тэгвэл Монголбанкны удирдлагуудад ямар чиглэл өгсөн бэ. Төв банк хяналт, шалгалт тавьсаар байтал зарим арилжааны банкны үйл ажиллагаа доголдсон…?
-Банкны үйл ажиллагаа доголдож, дампуурна гэдэг чинь нэг өдөр, ганцхан үйл ажиллагаанаас болдоггүй юм.
-Тийм л дээ. Тэгэхдээ Монголбанкнаас cap бүр шалгалт хийдэг байсан хэрнээ хүндрэлтэй байгааг нь илрүүлж чадаагүй биз дээ?
-Би ч гэсэн та нартай адилхан мэдээлэлтэй байсан. Намар УИХ дээр Монголбанкны удирдлагуудыг дуудан авчирч банк санхүүгийн салбарт доголдол үүссэн мэдээлэл байна гэхэд олон улсын шинжээчдийн баг аудитын дүгнэлт гаргаж өгсөн. Одоогоор бүх зүйл хэвийн явагдаж байна гэсэн мэдээлэл өгч байсан. Гэхдээ хулгайч би маргааш тэдэн цагт, тэр газраас хулгай хийнэ гэж хэлдэггүй.
Баригдахгүйн тулд нууцаар хулгай хийдэг биз дээ. Үүн шиг хяналт, шалгалт байсан ч гэсэн тэр дор нь илрүүлэх боломж байгаагүй байж болно. Хяналт шалгалт ирэхээр бичиг баримтаа нууж, хуурамч материал бүрдүүлж өгч болно.
Баригдахгүйн тулд нууцаар хулгай хийдэг биз дээ. Үүн шиг хяналт, шалгалт байсан ч гэсэн тэр дор нь илрүүлэх боломж байгаагүй байж болно. Хяналт шалгалт ирэхээр бичиг баримтаа нууж, хуурамч материал бүрдүүлж өгч болно.
-Хариуцлагын тогтолцоог ярихгүй өнгөрч болохгүй байх. ХЗХ-д дампуурахад Санхүүгийн зохицуулах хороо ямар ч хариуцлага хүлээгээгүй. Хэрэв арилжааны банкуудын үйл ажиллагаа доголдвол “цоорхой” хууль баталсан УИХ хариуцлага хүлээх үү, эсвэл хянал, шалгалт тавьж чадаагүй Монголбанк хүлээх үү?
-Төр өөрөө тодорхой ажил хариуцаж байгаа албан тушаалтнуудтай. Тиймээс тэд хариуцлага хүлээнэ.
-Яг ямар хариуцлага хүлээх юм бэ. ХЗХ-д дампуурахад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг төр барагдуулж, хоршооны удирдлагуудыг шоронд хийгээд л өнгөрсөн биз дээ?
-Тэгж өрөөсгөлөөр ойлгож болохгүй. ХЗХ-ны хүмүүс төрийн хууль, журмыг мөрдөөгүй учраас хариуцлагаа хүлээж шоронд орсон биз дээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.