2016.06.07
Хөдөлмөрийн зах зээл
УИХ-ын гишүүн Я.Санжмятавтай ярилцлаа.
2012 онд Хөдөлмөрийн яам байгуулах үед зах зээл ямар байсан бэ. Одоо ямар ахиц дэвшлүүд бий болов?
Манай Засгийн газрын хувьд Хөдөлмөрийн яамыг тусгайлан байгуулах шаардлага нь иргэдийн сонголт юм. Хөдөлмөрийн яамыг байгуулж, МСҮТ тусдаа гарснаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлогууд гарч, үр дүн гарсан. 30 орчим мянган хүүхэд сурдаг байсан бол одоо жилд 44 мянган хүүхэд суралцаж байна. Төгсөгчдийг 60-70 хувь ажлын байраар бүрэн хангагдах бололцоо бүрдсэн. 24 наснаас дээш хүмүүсийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр богино хугацааны сургалтуудыг хэрэгжүүлсэн. Гурван жилийн хугацаанд 20 мянга гаруй хүн мэргэжилтэй болж тэдний 70 гаруй хувь нь ажлын байраар хангагдсан.
Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү