2016.06.09

Мэргэжлийн ур чадварын үнэмлэхийг нас харгалзахгүйгээр олгоно

Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхантай ярилцлаа.

МСҮТ шинээр нээгдлээ. Энэ талаар тодруулахгүй юу?

УИХ-аас 2016 оны хоёрдугаар сарын 4-нд Мэргэжлийн боловсролын тухай хуулийг баталсан. Тус хуульд Үнэлгээний төв байгуулна гэж заасан. Ийм төвтэй болсноор МСҮТ-ийн 100 гаруй мэргэжлээр шалгалтаа өгч, үнэлгээ тогтоолгох боломжтой гэсэн үг юм.

Ямар мэргэжлийн үнэмлэхүүдийг  олгох вэ?

Мэргэжлийн боловсролын салбарт сургаж буй мэргэжлүүдэд шалгалт авч, үнэмлэх олгоно. Одоогоор 198 мэргэжлээр сургаж байна. Удахгүй журам гаргана. Үнэмлэх олгоход насны хязгааргүй.

Шалгалтыг хэрхэн авах вэ?

Практик шалгалтыг авна. Өндөр ур чадвартай, мэргэжлийн багш нар зохих журмын дагуу авах боломжтой.

           Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү