Залилангийн аудит сургалт боллоо
2016.10.03

Залилангийн аудит сургалт боллоо

Сүүлийн үед эдийн засгийн хүнд нөхцөл байдалтай уялдаж энэ төрлийн гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа.

Тийм учраас мэргэжлийн боловсон хүчнүүддээ санхүүгийн залилангийн асуудлын талаар ярих цаг болсон гэж үзээд залилангийн аудитын онцлог, байгууллагад учирч болох залилан эрсдэл болох юм гэдэг талаас нь танилцуулж байгаагаа тус сургалтыг удирдан явуулсан СЭЗДС-ийн ахлах багш, дэд профессор Б.Авирмэд тайлбарласан. 

Залилангийн аудит бол аудитын нэг төрөл юм. Иймээс аудиторуудыг мэргэшүүлэх, аливаа эрсдлээс сэргийлэх үүднээс энэ төрлийн талаар сургалт маш хэрэгтэй гэдгийг оролцогчид хэлж байлаа.