Франц Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулах УУЛЗАЛТАД урьж байна
2016.10.24

Франц Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулах УУЛЗАЛТАД урьж байна

2009 онд байгуулагдсан Монгол, Францын бизнес Зөвлөл ТББ нь Монгол, Францын худалдаа,эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Үйл ажиллагаа, цар хүрээ улам  өргөжиж  2013 оноос Франц, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын статустайгаар ажиллаж байна. Тус танхим нь Франц улсын компаниудын хамгийн том сүлжээ болох, дэлхийн 82 улс орнуудад 31000 компаниудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын  Францын Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимуудын гишүүнчлэлтэй юм.

Одоогийн байдлаар Франц, Монголын Худалдаа, Аж үйлдвэрийн Танхим нь 40 гаруй компаний гишүүнчлэлтэй бөгөөд бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг клубуудээс илүү өргөн цар хүрээтэй бизнесийн төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч гишүүдэд  дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллахаас гадна тэдний сонирхол, эрх ашгийг хамгаалах талаар 2 улсын Засгийн газартай хамтран ажилладаг туршлагатай юм.

Франц Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын шугамаар махны чиглэлийн “COOPERL хоршоо”, сүүний чиглэлээр “Laita хоршоо”- нытөлөөлөгчид Монгол улсад 2016 оны 11 сарын 10-ны өдөр хүрэлцэн ирэх юм.

Төлөөлөгчдийн айлчлалын зорилго нь Монгол улсын гахайн болон бусад мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүний  зах зээлтэй танилцах, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлж, тус чиглэлийн аж ахуйн нэгж, компаниудтай холбоо тогтоох явдал юм.

            Уулзалт 2016 оны 11 сарын 11-ний өдөр Туушин Best Westernзочид буудлын уулзалтынтанхимд 09-14 цагийн хооронд зохион байгуулагдана. /Үдийн хоолтой/

Мах, сүүний бизнес эрхлэгч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна./Хүний тоо хязгаартай/

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи утсаар холбогдон авна уу.

ФМХАҮТанхимын ахлан ажилтан Р. Оюун- 95902122

ФТХАҮТанхимын ахлах ажилтан Г.Оюунчимэг-99884147

Мэдээллийг бэлтгэсэн: МХХ-ны ажилтан С.Оюунчимэг