Ц.Даваасүрэн: Үлдэж байгаа хугацаанд 1.5 сая төгрөгийг олгох бүх арга хэмжээг авна
2010.02.11

Ц.Даваасүрэн: Үлдэж байгаа хугацаанд 1.5 сая төгрөгийг олгох бүх арга хэмжээг авна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн болон гишүүн Ц.Батбаяр нар намрын чуулганы хугацаанд байнгын хорооноос хийсэн ажлаа өчигдөр тайлагнав. Намрын чуулганаар 2010 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын тухай, Хүний хөгжил сангийн тухай хууль зэрэг 19 хууль, бусад шийдвэрийн 18 төслийг хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Мөн төсвийн тэнцлийн алдагдал ДНБ-ий таван хувиас хэтрэхгүй байх зарчмыг хангасан талаар
ярьж байлаа. Дараа нь Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнтэй ярилцлаа. Тэрбээр                     МАХН-ын "Ардчилал, шинэчлэл, шударга ёс" жигүүрийн ерөнхий зохицуулагчаар ажилладаг билээ.

-Танай жигүүрийн гол үүрэг юу вэ?

-Намд шинэчлэл хийх нийгмийн захиалгаар 2005 онд жигүүр байгуу-лагдсан. Манай намаас эхлүүлээд байгаа "Иргэдээ сонсъё" аяны хүрээнд иргэдийн дунд явуулсан судалгааны "МАХН-д шинэчлэл хэрэгтэй юу" гэсэн асуултад санал асуулгад оролцсон дан нийт иргэдийн 80-аад хувь нь "хэрэгтэй" гэж хариулсан байдаг юм. Мөн намын XXV их хурлаас гаргасан намын шинэчлэлийн талаархи гол шийдвэрүүд амьдрал дээр бүрэн хэрэгжээгүй байна. Энэ бүхэн жигүүрийн үүрэг одоо ч хэвээр байгааг харуулж байна. Намаа олон түмний итгэл, дэмжлэгийг хүлээсэн, хариуцлага, ёс зүйг эрхэмлэсэн хүчирхэг улс төрийн хүчин байлгахын төлөө жигүүр үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ бол. бидний гол үүрэг юм.

-Танай жигүүрийнхэн ямар шинэчлэл хийж чадсан бэ?

-Гол зорилтуудаа XXV их хурал дээр шийдвэрлүүлсэн. Тухайлбал, жигүүрийн зүгээс шилдгээ гаргаж ирдэг, шударга зарчим дээр суурилсан боловсон хүчний томилгоо хийх журам гаргуулсан. Гэвч энэ маань төдийлөн хэрэгжихгүй байгаа. Уг журмыг амьдрал дээр бодитой хэрэгжүүлэхийг шаардаад явж байна. Мөн хариуцлагын тухай асуудал байна. Намын нэрийн өмнөөс томилогдоод ажиллаж байгаа албан тушаалтан ажилдаа тэнцэхгүй байгаа бол хариуцлага тооцдог байх ёстой. Энэ асуудлаар ахиц гаргахын төлөө зүтгэл гаргаж байна. Манай нам баялаг боловсон хүчинтэй шүү дээ. Нэг хүнээс болж намын нэр хүнд унаж болохгүй. Өөр нэг асуудал нь намын гишүүд, дэмжигчидтэйгээ ойр байх тал дээр ач холбогдол өгч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, намын гишүүд, дэмжигчдийн дуу хоолойг удирдах түвшинд илэрхийлээд явж байгаа гэсэн үг.

-Жигүүр намын бүлгээс эсрэг саналтай байх тохиолдол гардаг уу?

-Мэдээж хэрэг, бүлгийн гаргасан шийдвэрийг хүндэтгэнэ. Жигүүр өөрөө намын бүтцийн байгууллага. Харин шүүмжлэх зүйл гарвал шүүмжилнэ. Бидний эцсийн зорилго нэг учраас нэгдмэл байх зарчмыг арга барилын тал дээрээ зөрөх зүйл байлгүй яахав. Жигүүрийн байр суурь гээд Их хурал дахь намын бүлэг дээр илэрхийлэх нь учир дутагдалтай.

-Танай бүлгийн хурлаар Монголбанкны дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Золжаргалыг дэмжээгүй. Гэвч УИХ-ын чуулган дээр үүнээс эсрэг шийдвэр гаргачихсан. Үүнд жигүүрийнхэн яаж хандаж байгаа вэ?

-Энэ нь тоглоомын зарчмыг өөрчилчихөж байгаа байхгүй юу. Уг нь УИХ дахь олонхийн бүлгийн гаргасан шийдвэрийг дагана гэсэн зарчмаар бид явж ирсэн. Хэрэв бүлгийн гаргасан шийдвэрийг дагахгүй бол ёс суртахууны хувьд хариуцлага хүлээдэг байсан. Харин энэ томилгооны асуудлын дараа цоорхой гарчихаж байгаа юм. Дараагийн удаа иймэрхүү асуудал гарахад "Өмнө нь ингэсэн биз дээ, бүлгийн шийдвэр гарсан ч түүнийг дагаагүй шүү дээ" гэдэг асуудал гарна. Үүгээрээ хортой юм болчихлоо. гээд байгаа юм. Нэгэнт олонхиороо бүлэг шийдвэр гаргасан бол бид дагах л ёстой байсан.

-Байнгын хорооны хурал дээр Н.Золжаргалыг дэмжсэн гишүүдэд хариуцлага тооцох тухай яригдаж байсан. Ёс суртахууны хариуцлага тооцсон уу?

-Тийм зүйл яригдаагүй. Хамгийн гол нь тэр хоёр гишүүн яагаад тийм байдалд хүрэв гэдгийг ярих хэрэгтэй байсан. Эдийн засгийн байнгын хороо хуралдах гэж байхад гишүүд "Манайх цөөнх байна. Яах юм бэ. Шийдвэрээ барих юм уу, үгүй юм уу" гэж булгийн даргадаа мэдэгдсэн юм билээ. Тэгээд тодорхой арга хэмжээ аваагүй учраас ойлгомжгүй байдал үүссэн. Чуулган дээр хүртэл тийм л юм боллоо. Бид бүлгийн шийдвэрээ дагах ч юм шиг, үгүй ч юм шиг байж байгаад зарим мааТнь бүлгийнхээ эсрэг санал өгсөн.

-УИХ дээр эсрэг санал өгсөн гишүүдэд хариуцлага тооцох тухай яригдах уу. Нэгэнт шийдвэр нь гарсан гээд орхих болов уу?

-Чуулганы шийдвэрийн хувьд одоо өнгөрсөн асуудал байх. Намын удирдлагын зүгээс яаж хандахыг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бид бүлгийн шийдвэрээ цаашдаа дагах уу гэдгийг эргэлзээтэй байдалд оруулчихлаа. Бүлгийн шийдвэрийг дагасангүй гээд ямар нэг хариуцлагын тухай ярина гэдэг цаашдаа утгагүй болчихож байгаа байхгүй юу.

-Та жигүүрийн ерөнхий зохицуулагчийн хувьд МАХН-ыг хэр дотоод ардчилалтай гэж боддог вэ?

-Ганцхан жишээ хэлье. Одоогийн УИХ дахь намуудын бүлгээс аль нь илүү шинэчлэгдсэн бэ. МАХН шуу дээ. УИХ-д АН-ын 27 гишүүний зөвхөн зургаа нь шинээр орж ирсэн. Бусад hi хуучин байсан гишүүд Харин   манай   намын УИХ-д сонгогдсон гишүүдийн   50-иас илүү хувь шинэчлэгдсэн. Энэ н дотоод ардчилалтай шинж шүү дээ. УИХ-ын сонгуульд гишүүдээ нэр дэвшүүлэхдээ дотоод ардчилалтай л хандсан байгаа биз дээ. Эцсийн үр дүнд УИХ дахь намын төлөөлөл шинэчлэгддэг байна. Бодлого гаргадаг түвшиндээ   шинэчлэл хийж чадсан л байна. харьцангуй их шүүмжлүүлсний хүчинд дотор ардчилал нь АН-ыг бодоход байгаа байхгүй юу.

-Та Төсвийн байнгынхорооны даргын ажлыг аваад удаагүй байгаа.Байнгын хорооны даргыг сонгохдоо гишүүн ямар үндэслэлийг г болгосон бол?

-Ер нь өрсөлдөөн зарчмаар сонгосон. шүүд өөрсдийнхөө үзэл бодол, дотоод үнэлэмжээрээ саналаа өгс болов уу.

-Байнгын хороо даргын хангамж гишүүдийнхээс илүү юу?

-Яахав, суудаг албан өрөө нь том юм билээ. Түүнээс биш УИХ-ын гишүүнийхтэй  адил байна.

-УИХ-ын гишүүн машин дуудаж уна, Та байнгын унадаг машинтай биз дээ?

-Тийм л дээ. Гэтэл шатахууны мөнгө, лимит нь гишүүнийхтэй адилхан.

-Гарутасны төлбөрнэмэгдэл байдаггүйуу?

-Байхгүй. Байнгын хорооны дарга гэдэг хурал зохион байгуулагч шүү дээ. Байнгын хорооны төсөв гэж ту байдаг юм.

-Хэдэн   төгрөгийн төсөвтэй вэ?

-Жилд 1518 сая төгрөг. Хурал зохион байгуулахтай холбоотой зардлууд энд багтдаг. Mөн гишүүдийг орон нутаг томилолтоор явуулах зардал багтсан байгаа.

-Байнгын хорооны дарга байхын ашиг юу байдаг юм?

Би ашиг харж дарга болоогүй. Байнгын хорооны дарга болох саналыг хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь надад бодлогын түвшинд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан хэдэн зүйл байдагтай холбоотой. УИХ-д ирэхээсээ өмнө би гүйцэтгэх шатны ажилтан байсан. Тийм учраас бодлогын түвшинд ийм зүйл хийх юм сан, төсвийн шинэчлэлийг хийх юмсан гэж бодож байсан. Тухайлбал, Төрийн сангийн тухай хуультай болох ёстой. Мөн Удирдлага санхүүжилтийн тухай хуулийг цэгцлэх ёстой. Энэ хуулийн сайныг нь баяжуулаад, мууг нь шүүрдээд явах хэрэгтэй. Төсвийн хуульд ч мөн адил. Жишээлбэл, хөтөлбөр дээр суурилсан төсөвтэй байх ёстой. Салбарын түвшинд бодлого, төлөвлөлт явдаг байх учиртай. Үүнтэй уялдуулж төсвийг нь тавьж өгөх ёстой юм шүү дээ. Энэ бодлого хөтөлбөр дээр суурилсан төлөвлөлтийн асуудлыг хуульчлах ёстой. Иймэрхүү зүйлүүдийг хийе гэж байнгын хорооны даргын ажлыг сонирхсон юм.

-Намрын чуулганы хугацаанд танай байнгын хорооны хийсэн хамгийн том ажил юу байв?

2010 оны төсөв. Тэр дотроо Хүний хөгжил сангийн тухай хууль. Яагаад гэвэл одоогийн УИХ-ын дөрвөн жилд хийх ёстой хамгийн том ажил бол ард түмэндээ амласан улс төрийн амлалтыг хэрэгжүүлэх явдал байсан. Түүний эхлэл болсон хуулийн үндсийг тавиад өгчихлөө. Энэ бол том амжилт. Тэгэхээр 1.5 сая төгрөгийг үлдэж байгаа хугацаанд өгөх талаар бүхий л арга хэмжээг авна. Ямар ч байсан хоёр нам хамтарсны хүчинд хуулиа баталлаа.

-Тэгвэл энэ хугацаанд хэлэлцсэн хамгийн муу хуулийг та нэрлэвэл...

Ямар нэг хуулийг дагалдан орж байгаа хуулиуд дээр асуудал байна. Энэ асуудал дээр учир дутагдалтай хандаж, бүрэн шүүхгүй гаргачихаж байгаа санагдсан.

-Тийм хуулиудаа өөрчлөх үү?

Өөрчлөх ёстой.

-Хэзээ?

-Цаг алдалгүй хийх ёстой. Ирэх хаврын чуулганаар хуулийн зарим зөрчлийг арилгах асуудал дээр анхаарахаар төлөвлөж байгаа. Тухайлбал, Хүний хөгжил сангийн тухай хуульд ч цоорхой бий. Төрийн өмчит хуулийн этгээд хэзээ ч иргэдийн эзэмшилд байдаггүй. Үүнийг засах ёстой. Мөн Татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг татваргүй болгосон. Энэ нь бодит байдал дээр гаалийн татвараас зугтах цоорхой болчихсон. Үүнийг эргэж харах л ёстой. Хамгийн муу хууль гэвэл спиртийн зүйл сурталчлахаар оруулсан өөрчлөлт шүү дээ.

-Яагаад?

-Телевизүүдээр шөнө сурталчлах байсан чинь өдөр, шөнөгүй шар айрагны сурталчилгаа явдаг болчихлоо. Самбар өлгөчихлөө.

-Ирэх хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулийн талаар юу хэлэх вэ?

өөрчилж шинэчлэхэд ач холбогдол өгнө. Тогтвортой төсөвтэй болох хуулийн шинэчлэлүүдийг шийдвэрлэнэ. Удирдлага санхүүжилтийн тухай хуульд сул тал ч бий бас давуу тал ч бий. Өмнө нь сумын дарга сургууль, эмнэлгийнхээ төсвийг ашиглачихдаг байсан. Төсвөөс нь илүү гаргаж байгаад машинаа шинэчлэх гэх мэтээр. Удирдлага, санхүүжилтийн тухай хуультай болсноор ингэж чадахаа больчихсон. Үүнийг авч үлдэх л хэрэгтэй.

-Танд ямар ямар хэрэггүй бүтэц харагдаад байгаа хэрэг вэ?

-Дэд сайдууд, орлогчуудаар яах юм. Зарим агентлаг хэрэггүй л байхгүй юу. Төрийн өмчийн хувьчлал одоо цэгцэрчихээ биз дээ. Ийм данхайсан бүтэц хэрэггүй байхгүй юу. Сангийн яаманд төрийн өмчийн асуудал хариуцсан нэг газар байхад хангалттай шүү дээ. Харин заримыг нь хэтэрхий хумиад юу ч биш болгосон. Жишээлбэл, Сан^" гийн яам байна. Аль ч улсын Сангийн яам 100 хүнтэй байдаггүй. Нэг хүн төлөвлөлтөө, бодлогоо, хэрэгжилтээ, хяналтаа бүгдийг нь хийх гээд эцсийн дүндээ үр бүтээл гарахгүй байна. Төр суларсны нэг шалтгаан. Бид ямар ч төлөвлөлт, бодлогогүй болчихсон. Үндэсний, шинэтгэлийн хороо адаглаад яамны түвшинд, Шадар сайдын удирдлага дор байх ёстой байсан. Тухайлбал, Оюу толгойг хар. Бид зөвхөн гэрээг нь яриад байдаг. Гэтэл тэнд хүмүүс гэр бүлээрээ ажиллахаар очно. Гэр бүлийнхэнд нь ажил хэрэгтэй болно. Хүүхдүүд нь цэцэрлэг сургуульд сурах шаардлагатай. Эмнэлэг хэрэгтэй. Энэ бүгдийг ярьж төлөвлөхгүйгээр гэрээ хийчихэж байгаа юм л даа. Тэнд хот босох нь үнэн, дэд бүтэц байх нь үнэн, амьдрал байх нь үнэн. Энэ бүгдийг хийдэг төлөвлөлт байхгүй болчихсон. Бүх юм урсгалаараа яваад байна. Хэрэв хуучин төлөвлөгөөний комисс гэж байсан. Шиг төлөвлөлтийн байгууллагатай, түүнээс гарсан бодлогын асуудлаа хуульчилчихсан бол гишүүд тэрбум, тэрбумаар нь авлаа гэж шүүмжлүүллээ.

-Гишүүдийнгэх энэ мөнгийг цаашид бүрмөсөн болиулах асуудлыг сөхөх үү?

-Хууль дээр УЙХ-ын гишүүн санал гаргаж болно, хураалгаж болно гэсэн байгаа. Тэрбумаас ч илүү төгрөгийн санал гаргаж байгаа. Би л гэхэд 30 тэрбум төгрөгийн санал гаргаад шийдвэрлүүлсэн. Хөвсгөл нуурын баруун талын за м. Гэтэл энэ зам хэзээ хэрэгтэйг төлөвлөж заасан бодлогын баримт бичиг байхгүй. Замтай болно гэснээс өөр зүйл алга. Магадгүй 2008 онд замтай болох ёстой ч байсан байж болно. Олигтой төлөвлөлт байсан бол өнөө жил Өмнөговь руу бүх зүйлээ зориулж төсвийн үрэлгэн байдал гарахгүй байсан ч байж болно. Харин тэр тодорхой төлөвлөлт нь алгаас гишүүн ийм байдалд орчихоод байна. Монгол Улсын нэгдсэн төлөвлөлтийг хийж байхын тулд дор хаяж 100200 хүнтэй байгууллага байх ёстой. Гэхдээ яамны түвшинд байхгүй бол сайдууд нь сонсохгүй. Одоо Шинэтгэлийн хорооны даргыг сайд нар сонсохгүй байгаа шүү дээ. Доод тал нь Шадар сайдын түвшний хүн ахалж байх ёстой. Хуульчилсан тодорхой төлөвлөлттэй байж, түүнийг нь бүгд хүлээн зөвшөөрч, тэр дагуу мөнгөө тавих ёстой. Тэгэхгүй бол 76 хүн дураараа мөнгөө тавиад байна шүү дээ, хуулиар нээлттэй.

-Ирэх сонгуульд одоогийн гишүүдтэй өрсөлдөх өөр хүмүүсийн боломжийг 76 тэрбум төгрөг хуваарилах асуудал үгүй хийж байна гэсэн шүүмжлэл байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Бид иргэдийнхээ санал хүсэлтийг яагаад шийдвэрлэж болохгүй гэж. Шийдүүлэхгүй байх сонирхол нь давамгайлбал харин ч нийгэмд хохиролтой биз дээ. Бид зөв ажил хийвэл сонгогдоно. Буруу юм хийвэл сонгогдохгүй шүү дээ. Тэгэхээр би зөв ажил хийгээд аймгийнхаа ,хөгжилд хувь нэмэр оруулж, иргэдийнхээ талархлыг хүлээх нь яагаад буруу гэж. 76 хүн улс орноо. аймаг, орон нутгаа хөгжүүлэх ёстой биз дээ. Үүрэг нь тийм. Амласнаа хэрэгжүүлж, хөгжүүлж чадахгүй бол биднийг арчаад л хаях хэрэгтэй шүү дээ.

 

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.