Сургууль, цэцэрлэг хүүхдэд аюулгүй орчин байх ёстой
БСШУСЯ, Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Хөгжлийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтраад “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал” сэдэвт чуулган зохион байгуулж байна.
Аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн удирдлага, төсөл хэрэгжүүлсэн зорилтот сургуулиудын төлөөлөл, сургуулийн аюулгүй байдлын чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн болон төрийн бус байгууллагын 170 гаруй хүн оролцож байгаа эл чуул- ган өнөөдөр өндөрлөнө.
Дэлхий нийтэд түгээмэл тохиолддог байгалийн болон гэнэтийн аюулт үзэгдэлд өртөгсдийн 30 гаруй хувийг хүүхэд эзэлдэг учраас УИХ, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд сургуулийг хүүхдэд аюулгүй, эрүүл орчин болгох, цэцэрлэг- болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг аюулгүй амьдрах ухаанд сургах, хүүхдэд эрсдэлгүй, осол эндэгдэлгүй, эрүүл амьдрах чадвар эзэмшүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд цэцэрлэг, сургууль, дотуур байранд ажиллаг- сад гамшиг, ослын үед бэлэн байдалд байх, хүүхэд хамгаалах чиглэлээр ажиллаж буй байгууллагууд хамтран ажиллак нь чухал байгааг чуулганд оролцогчид хэллээ.
Дашрамд дурдахад 2016-2017 оны хичээлийн жилд төрийн өм- чийн 852 цэцэрлэгт 208 мянга гаруй хүүхэд, 655 сургуульд 534.6 мянган сурагч, 457 дотутр байранд 33 мянга гаруй суралцагч сурч, амьдарч байна.
Эцэг эх асран хамгаалагчдын хараа хяналт сул санамсар болгоомжгүй байдлаас үүдэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд гамшиг, осолд 230 гаруй хүүхэд өртөж, бэртэж гэмтсэн бол 500 гаруй хүүхэд амиа алджээ.