Япон улсын Цог Жавхлант Эээн Хааны мэндэлсний 77 жилийн ойг тохиолдуулан баярын мэндчилгээ дэвшүүлж байна
Япон улсын үндэсний баяр Япон улсын Цог Жавхлант Эээн Хааны мэндэлсний 77 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн, Монгол- Японы парламентын бүлгийн дарга, Японд сургууль төгсөгчдийн “Жугамо” нийгэмлэгийн ерөнхийлөгч Д.Ганхуяг мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Мэндчилгээ
Япон улсын үндэсний баяр Япон улсын Цог Жавхлант Эээн Хааны мэндэлсний 77 жилийн ойг тохиолдуулан Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Кидокоро Токүо болон ЭСЯ-ны хамт олон, Монголд оршин сууж буй нийт Япон иргэд, Монгол-Японы найрамдалт харилцаа хамтын ажиллагааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хамт олонд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Японы парламентын бүлэг, Японд сургууль төгсөгчдийн "Жугомо" нийгэмлэгийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн баярын мэндчилгээг дэвшүүлье.
Цог Жовхлант Эзэн Хаан, Эзэн хааны гэр бүлийнхэнд эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөе.
Япон Улсын Засгийн газар, ард түмэн Монгол Улсад өрнөж буй ардчилал, зах зээлд шилжих шилжилтийн хүнд жилүүдэд хандивлагч бусад орнуудыг манлайлан, хамгийн том' донор болж хамгаас илүү тусалж ирсэн нь Монгол Улстай тогтносон иж бүрэн түншлэлийн найрсаг харилцаа хамтын ажиллагаанд өндөр ач холбогдол өгч байдгийн бодит илрэл билээ.
Япон улс нь Монгол улсын Гадаад бодлогод тэргүүлэх чиглэлийн ач холбогдолтой улс орон бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд бүх салбарт амжилттай хөгжиж байна. Япон улсын Засгийн газар Монгол улсын ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийг анхнаас нь тууштай дэмжиж ирсэн бөгөөд өнөөг хүртлэх хугацаанд Монгол улсад 1.08 орчим тэрбум америк долларын буцалтгүй тусламж, 800 гаруй сая омерик долларын хөнгөлөлтэй зээлийг үзүүлсэн байна. Зөвхөн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар 280 гаруй сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг шинээр барих болон өргөтгөхөд 20 гаруй сая америк долларыг зориулсан байна. Энэ бүхэн бол Японы засгийн газар, ард түмний чин сэтгэлийн тусламж, дэмжлэг билээ.
Хоёр орны харилцаа 2010 он шинэ ажил хэрэг, амжилтаар дүүрэн жил болж өнгөрч байна Энэ оны 8 сард Япон улсын Гадаад хэргийн сайд Кацуя Окада Монгол Улсад айлчиллаа. Япон иргэд Монгол улсад визгүй зорчих боллоо.2010 оны 11 сард Монгрл Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон Улсын Засгийн газрын урилгаар Япон Улсад төрийн айлчлал хийж Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаанд бараалхаж, Парламентын Төлөөлөгчдийн болон Зөвлөхүүдийн Танхимын удирдлагуудтай уулзлаа. Тэрээр Япон Улсын Парламентын нэгдсэн чуулганд үг хэлж, Япон Улсын Ерөнхий сайд Н. Кантай хэлэлцээ хийж, хэлэлцээний дүнгээр "Стратегийн түншлэл* байгуулахад чиглэн хамтарсан мэдэгдлийг гаргасан билээ.
Монгол упсын Ерөнхийлөгчийн Японы парламент дээр тавьсан "Монголын ардчиллын 20 жил буюу Моко хан" гэсэн цоглог илтгэл иь хоёр орны харилцааны түүхэн ач холбогдлын талаарх ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, цаашдын харилцан ашигтай хамтын ажиллагааг хурдацтай хөгжүүлэхэд чухал түлхэц болох нь зайлшгүй юм.Хамтарсан мэдэгдлээр 'Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөр дээр суурилсан Иж бүрэн түншлэлийн харилцаа тодорхой үр дүнд хүрсэнийг талууд сэтгэл ханамжтай байгаагаа тэмдэглэж, цаашид хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахын тулд *Иж бүрэн түншлэл'-ийн зарчим, өнөөг хүртлэх харилцааны түвшинд тулгуурлан 'Стратегийн түншлэл' байгуулах шинэ зорилт дэвшүүлэн ажиллахаар болсон нь ихээхэн том амжилт, улмаар том зорилт болсон.
Энэ мэдэгдэлд хоёр орны хооронд байгуулах "Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээр /ЕРА/" -ийн албан ёсны уулзалтыг 2011 оноос эхлүүлэхээр тусгасан нь хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит алхамуудын нэг юм. Иймээс цаашид хоёр орны төр, засаг, хувийн хэвшлийнхэн 'Монгол, Японы хамтын ажиллагааны 10 жилийн үндсэн хөтөлбөр' улмаар "Стратегийн түншлэл* байгуулахад чиглэсэн хамтарсан мэдэгдлийн зорилго, зорилтуудыг бодит ажил хэрэг болгоход тууштай, хурдацтай хамтарч ажиллах нь чухал юм.Хоёр орны хамтын ажиллагааны 10 жилийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хоёр орны төр, засаг, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх уулзалт 4 дахь удаагаа Улоанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна.1980-аад онд Японы их дээд сургуульд жилдээ 2 хүн, япон хэлний судлаачаар 2 хүн л суралцдаг байсан билээ.
Харин одоо зөвхөн Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцагсдын тоо 200 хол гарч, нийт суралцагсдын тоо 1,500 орчимд хүрчээ. Ийнхүү бидний хойч ирээдүй болсон залуу үеийнхэнд сурч боловсрох боломж олгож, жил бүр олон арван монгол залуучууда д Япон Улсын Засгийн газрын тэтгэлэг олгож, Засгийн газрын шугамаар болон хувийн зардлаар суралцагсдад байнга дэмжлэг үзүүлж байдагт энэ завшааныг ашиглан чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Японд сургууль төгсөгчид 1995 онд Японд сургууль төгсөгчдийн Монголын нийгэмлэг "Жугамо" (Japanese University Graduates Association of Mongolia, JUGAMO-r байгуулан ажиллаж байгаа бөгөөд төгсөгчдийг эгнээндээ нэгпэж, гишүүдийн идэвх санаачилгад тулгуурлан тэдний авъяас чадвар, нөөц бололцоог Монгол орныхоо хөгжил дэвшил, Монгол-Японы найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлст бүрэн дүүрэн ашиглахад тус нийгэмлэгийн гишүүд улам идэвхи, санаачлагатай ажиллаж байна.
Хоёр орны улс төрчид, парламентын бүлгийн гишүүд өнөөг хүртлэх хоёр орны харилцаанд байнга шинийг санаачлан идэвхитэй ажиллаж ирсэн бөгөөд цаашид ч улам эрчтэй ажиллах болно.
Эцэст нь олон улсын энхтайван, байгаль орчныг хамгаалах зэрэг үйлст үнэтэй хувь нэмэр оруулж, дэлхийн хэмжээнд эдийн засгийн чадавхиараа дээгүүр орох байр сууриа бататгах зорилт тавин ажиллаж буй Японы оюунлаг, найрсаг ард түмэн, Засгийн газарт Японы үндэсний баярыг тохиолдуулан халуун мэндчилгээг дахин дэвшүүлж, сайн сайхныг хүсэхийн сацуу бидний үйл ажиллагаанд байнга дэмжлэг үзүүлж ирсэн Элчин сайд танд болон ЭСЯ-ны хамт олонд дахин талархал илэрхийлж, Монгол-Японы "Стратегийн түншлэл байгуулах найрамдалт харилцааг хөгжүүлэх үйлст тань амжилт хүсье.
Монгол Улсын Их хурлын гишүүн Д.Ганхуяг