ММНБИ нийт 30 салбартай боллоо
2017.03.21

ММНБИ нийт 30 салбартай боллоо

ММНБИ-ийн удирдах зөвлөлийн хурлаар Улаанбаатар салбарын зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, дүүрэг тус бүрт салбар байгуулахаар шийдвэрлэсэн билээ. 

Үүний дагуу ММНБИ-ээс салбаруудын бүх гишүүдийн хурлыг энэ сарын 9-10-нд зохион байгуулж, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонголоо.
Сонгинохайрхан салбарын даргаар Х.Нямбаяр, Хан-Уул салбарын даргаар Л.Хангарьд, Баянзүрх салбарын даргаар Д.Амарбат, Чингэлтэй салбарын даргаар Б.Даваабаатар, Сүхбаатар салбарын даргаар М.Насанбат, Баянгол салбарын даргаар Х.Тунгалагмаа нар тус тус сонгогдлоо.
Нийслэл хотод 6 салбар байгуулагдсанаар ММНБИ нийт 30 салбартай боллоо.