2017.03.24

Говь-Алтай аймгийн эмнэлэгт түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө

Нэгдсэн төв эмнэлгийнхэн дурангийн мэс засалд шаардлагатай эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалт хийж өгөхийг Засгийн газрын тэргүүнээс хүслээ.

Говь-Алтай аймгийн газар нутгийн байршил, уур амьсгал,  ундны усны хэрэглээний онцлогоос шалтгаалж иргэдийн дунд цөсний хүүдий чулуужих өвчлөл өндөр байдаг. Иймээс орон нутагтаа иргэддээ эмнэлгийн тусламжийг шуурхай үзүүлж бие даан мэс засал хийх боломжийг бүрдүүлэхээр зорьж байна.

Засгийн газраас энэ асуудалд анхаарлаа хандуулах болно хэмээн Ерөнхий сайд хэлсэн бөгөөд эмнэлгийн тусламжийн үйлчилгээнд шаардлагатай УАЗ Фургон автомашиныг тус эмнэлэгт хүлээлгэн өглөө.