Ниргэсэн хойно нь хашгирч болохгүйг анхааруулав
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ
2017.05.23

Ниргэсэн хойно нь хашгирч болохгүйг анхааруулав

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, таслан зогсоохын тулд олон улсад шалгарсан, судалгаа шинжилгээнд суурилсан дорвитой арга хэмжээ авахыг анхаарууллаа.

Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шалтгааныг сайтар тодруулж, нийгмийн аль давхаргынхан илүүтэй өртөж байгааг судлах замаар хүүхэд, залуучуудад сөрөг үр дагавар, хор уршгийг ухуулан таниулах нөлөөллийн арга хэмжээ авах нь зүйтэй гэв.

Ниргэсэн хойно нь хашгирч, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхгүйн тулд урьдчилан сэргийлэх ажлууд хийх хэрэгтэй холбогдох албаны хүмүүст сануулав.

Хар тамхи, мансууруулах бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдэд оногдуулах ял шийтгэлийг олон улсын жишигт нийцүүлж, чангатгах шаардлагатай байгааг хэллээ.