Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэгдэж чадахгүй бол бүх нийтийн ажил хаялтад хүрнэ
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн хэрэгжилттэй холбогдуулан МҮЭХ-ноос хамтын маргааныг эхлүүлээд өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт илэрхийлсэн юм.
Энэ хүрээнд хөдөлмөрийн маргааны анхны үе шат буюу зуучлагчийг урьж оролцуулах саналаа хүргүүлсэн байна.
МҮЭХ Хөдөлмөрийн хамтын маргааны зуучлагчыг урьж оролцуулахаар болов
Зуучлагч урьж оролцуулах гэдэг нь
Ажил олгогч шаардлагыг хүлээж аваагүй, хугацаанд нь хариу өгөөгүй, ажилтны төлөөлөгчид ажил олгогчоос өгсөн хариуг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл хөдөлмөрийн хамтын маргаан зохицуулахад зуучлагч урьж оролцуулна.
Талууд зуучлагч урьж оролцуулснаас ажлын 5 хоногийн дотор маргааныг шийдүүлэх ба харилцан тохиролсон, санал зөрүүтэй байгаа эсэх талаар тэмдэглэж үлдээсний дараа энэ үйл ажиллагаа дуусна.
Хөдөлмөрийн хамтын маргааныг зуучлагчийн оролцоотой шийдэж чадаагүй тохиолдолд тухайн шатны засаг дарга ажлын 3 өдөрт багтааж хөдөлмөрийн маргааныг хэлэлцэх арбитрыг байгуулж арбитрчдыг томилно. Засаг даргын томилсон арбитрчдыг талууд татгалзах эрхгүй. Хөдөлмөрийн хамтын маргаанд оролцогч талууд нь арбитрын зөвлөмжийг хүлээн авч хэрэгжүүлэхээр тохиролцоонд хүрсэн бол энэ тухай шийдвэр гаргана. Тухайн гарсан шийдвэрийг талууд биелүүлэх үүрэгтэй.