Х.Амгаланбаатар: Ажил хаялт бол маргааныг шийдвэрлэх хуулиар олгогдсон хамгийн эцсийн үе шат
МҮЭХ-ын Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар
2017.09.28

Х.Амгаланбаатар: Ажил хаялт бол маргааныг шийдвэрлэх хуулиар олгогдсон хамгийн эцсийн үе шат

Багш, эмч нар хөдөлмөрийн хөлсөө нэмэхийг шаардаж байгаа. Багш нарын хувьд 2 ч удаа ажил хаяаад байгаа.

Гэсэн хэдий ч Засгийн газар өнөө хэрнэ тодорхой хариулт өгөөгүй байна. Харин ажилчдын эрх ашгийн хамгаалдаг МҮЭХ Засгийн газартай хамтын маргаан үүсгэхээр зэхэж байгаа бөгөөд хамтын маргаан үүссэн тохиолдолд багш нар хугацаагүй ажил хаях юм.

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар дээрх асуудлаар Монгол HD ТВ-д ярилцлага өгчээ.

Тэрээр, 

2017 оны 1 сарны 19-ний өдөр МҮЭХ гишүүн байгууллагуудтайгаа санал шаардлагаар Монгол Улсын Засгийн газар, Монголын ажил олгогчдын нэгдсэн холбоотой улсын гурван талт хэлэлцээрт орсон. Энэхүү хэлэлцээрээ хэрэгжүүлэх үйл явцад Монгол Улсын Засгийн газар улс орны эдийн засгийн нөхцөл байдлын улмаас ОУВС-тай тодорхой нөхцлийн хүрээнд олон улсын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага тулгарсан.

Эдгээр нөхцлийг тохирохдоо дөнгөж хоёрхон сарын байгуулсан энэхүү улсын хэлэлцээрийнхээ хэрэгжилтийг дөрвөн чиглэлээр зөрчихүйц нөхцлийг тохирсон. Тиймээс МҮЭХ хоёр сарын өмнө байгуулсан хэлэлцээрийн хэрэгжилтийг харгалзаж, нийгмийн түншлэгч талуудтайгаа яриа хэлэлцээрт орж, ОУВС-тай энэ хэлэлцээрийн талаар ярих хуулийн шаардлага тавьсан. Энэ хүрээнд МҮЭХ 3 сараас хойш тасралтгүй шаардлага хүргүүлж, жагсаал цуглааныг хангалттай зохион байгууллаа. Гэвч тодорхой шийдэл бидэнд хүргүүлээгүй учир энэхүү маргааныг эхлүүлэхээр боллоо.