Байнгын хороод ирэх долоо хоногоос нээлттэй хуралдах бололтой
2011.01.14

Байнгын хороод ирэх долоо хоногоос нээлттэй хуралдах бололтой

Байнгын хороод ирэх долоо хоногоос эхлэн буцаад нээлттэй хуралдах бололтой. Шинэ оны өмнө УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийг өөрчилж Байнгын хороог хаалттай болгосон парламент өчигдөр мөн л тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхлэв. Хаалттай хаалганы цаана хуралдах болсон УИХ-ын өмнөх шийдвэрийг нэг бус гишүүн өөрчлөхөөр хуулийн төсөл санаачилсны дээр спикерийн байгуулсан Ажлын хэсэг ч УИХ-д төсөл өргөн бариад байсан юм. Энэ дагуу Ж.Сүхбаатар гишүүний ахалсан Ажлын хэсгийн, С.Эрдэнэ нарын гишүүдийн өргөн барьсан хоёр төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр хэлэлцлээ. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуульд оруулах гол өөрчлөлт нь Байнгын хороог нээлттэй болгох. Тиймээс гишүүд энэ чиглэлээр голчлон тодруулсан ч, зарим хүн гишүүдийн үг хэлэх, спикерт олгосон зарим эрхийн талаар саналаа хэлж байв. Тухайлбал, гишүүд чуулганы хуралдаан дээр дөрвөн минутад багтааж асуулт тавьж, тус бүр нэг минутад багтааж нэмэлт хоёр тодруулга авах эрхийг хуульд тусгаад байсан юм. Харин ажлын хэсгээс энэ заалтыг ч өөрчлөх шийдвэрийг УИХ-д оруулжээ. Нөгөөтэйгүүр, ийг спикерт олгосон юм. Тиймээс гишүүдийн.хариуцлагын талаар тодруулах хүн ч байв. Ингээд гишүүдийн асуучуулганы үйл ажиллагааг саатуулсан, шулуухан хэлбэл үймүүлсэн гишүүний үг хэлэх эрхийг гурван цагаар хасах эрхлтад ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

 

Ш.САЙХАНСАМБУУ:

-Ер нь яагаад Байнгын хороог хаалттай болгох хууль эхнээс нь баталсан юм. Гишүүд өөрсдөө анхаарах ёстой байсан юм биш үү.

Ж.СҮХБААТАР:

-Аливаа зүйл сайнгүй болохоор л шинэчилдэг. Парламент муу байна гэсэн шүүмжлэл олон гардаг шүү дээ. Тиймээс өөрчилсөн. Гэтэл өөрчлөлтийг нь нам дээрээ, байгууллага дээрээ, бүр салбар дээрээ эсэргүүцээд байна. Одоо энд маргаад байх юм алга. Гишүүд ёс зүйтэй, ухаантай биеэ авч явъя. Сонгогчдод УИХ цэцэрлэгийн хүүхдүүд шиг харагдаад байна гэдэг. Байгаа байдал маань тэгж харагдаад байна. Тиймээс хуралдааны дэгийг сахиж ажиллуулахад хуралдаан даргалагчид тодорхой эрх өгсөн. Арванхоёрдугаар сарын 30-нд та хууль хэрэгжихгүй байна гэж хэлж байсан. Хууль өөрөө явж байгаад хэрэгждэггүй. Хуулийг биелүүлж, дагаж байж хэрэгжүүлдэг.

С.ЭРДЭНЭ:

-Гишүүдийн хариуцлагын асуудал бол чухал. Байнгын хорооны хуралдаан хаалттай болох тусам гишүүд ямар байр суурьтай, үүрэг хүлээж оролцож байгаа нь улам хаалттай болно. Тэгвэл улам л хариуцлагагүй, асуудалд задгай ханддаг байдал нэмэгдэнэ. Хэвлэл, мэдээллийн өмнө нээлттэй байх нь тухайн гишүүний гүйцэтгэж байгаа үүрэг,олон нийтийн

хяналт сайжирна. Хаалттай, битүү байх тусам болохгүй, бүтэхгүй юм бий болж байдаг шүү дээ. Нэгд гишүүд хариуцлагатай байх, хоёрт, ил тод байдал, гуравт сэтгүүлчдийн  мэдээлэл авах эрх төдийхөн биш олон нийтэд мэдээлэл нээлттэй байх зарчмыг үндэслэж энэ хуулийн төслийг боловсруулсан.

С.БЯМБАЦОГТ:

-Камер харахаараа гишүүд янз бүрийн үйлдэл гаргачихдаг, тэрийг нь хэвлэл мэдээллийнхэн УИХ иймэрхүү байдалтай хуралддаг юм шиг ойлголтыг ард түмэнд өгдөг. Энэ болохгүй байна гэж, үүнийг сайжруулах юмсан гэж саяын хуулийн өөрчлөлтийг оруулсан гэж бодож байна. Гэхдээ бид муу хувилбарыг маш муу болгочихсон. Одоо маш муугаа буцаад муу болгох гэж байна. Өөр дундын, сайн хувилбар байхгүй юу.

Ж.СҮХБААТАР:

-Ажлын хэсэг хуралдаанд дундын хувилбар ярьсан л даа. IUP2012 оны долдугаар сарын 1-нээс Германы Бундестагийн жишгээр хэвлэл, мэдээллийнхэн сонсогчийн хувиар оролцож, бүх талаас нь нийтэд биш сурвалжлагч нарт үзүүлдэг байж болох юм гэж үзсэн. Гэхдээ Ажлын хэсэг дээр өнгөрсөн хугацаанд УИХ, Ерөнхийлөгч, парламентын сэтгүүлчдийн тавьж байсан асуудлыг үзэхээр улстөржсөн уур амьсгал руу хоёр дахь удаагаа ормооргүй байсан. Тиймээс л энэ хувилбараа өргөн барьсан.

Д.ДЭМБЭРЭЛ:

-Үндсэн хуулиар тогтоосон жирийн ажлууд л явж байж хууль сайн болно. Буруу байгаа бол хууль санаачлаад хэлэлцээд өөрчилдөг. УИХ бантагнаад байгаа юм биш шүү. Хуульд заасан механизмаар л ажил явуулж байна. Үүнийгээ зөв тайлбарлаж байх хэрэгтэй. Би хуралд байгаагүй гэж өөрийгөө нотлоод байх хэрэггүй. Хагас жилийн өмнө ширээн дээр нь тавьчихсан төслийг мэдээгүй гэх ч хэрэггүй. Баярын урд өдөр байсан болохоор анхаарал суларсан гэж болохгүй шүү дээ. УИХ пүрэв, баасан гаригт л хуралддаг. Энэ өдрүүд баярын урд өдөр байвал амарч байя, хууль батлахгүй гэсэн хуулиа санаачлаад ир. Баяр болж байгаа болохоор анхаараагүй гэж гишүүд ярьж болохгүй.

 

 

Ц.ДАВААСҮРЭН:

-Энэ хууль УИХ-ын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн нэг ажил боллоо. УИХ ардчилсан зарчмаасаа ухарч байна. Гишүүдийг хүүхэд шиг байна гэх юм. Хөшигний цаана ороод хүүхэд зан нь арилах уу. Камер хараад, ард түмэнд харагдаад харин ч хариуцлагатай байх юм биш үү. Бид мандат авч орж ирсэн шүү дээ. Хэвлэл бол сонгогч УИХ хоёрын гүүр болж байгаа. Бас сахилгагүйтсэн гишүүнийг хөөж гаргана гэлээ. Бид ямар хүүхэд биш. Нөгөөтэйгүүр, нэг тойргоос сонгогдсон гишүүнээ нөгөө тойргоос  сонгогдсон нь хөөж гаргаж болох  уу. Гишүүн  хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй биз дээ. Хөшиг татсанаар асуудал шийдэгдэхгүй. УИХ-ын гишүүний эрхийг гурван цаг хасаж болохгүй.

Ж.СҮХБААТАР:

-Би хуульд захирагдах ёстой гэж боддог. Нэг тойргоос сонгогдсон гишүүн парламентын дэгийг барихгүй бол нөгөө 75 гишүүнийхээ ажиллах боломжийг алдагдуулдаг. Нөгөө хүнийх нь эрх хязгаарлагдана. Дэг сахиулах гээд байгаа нь хуралдаан даргалахад давуу эрх олгосон явдал биш. Мэдээж УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй. Гэхдээ энэ нь аливаа мөрдлөг, сэрдлэгээс ангид гэсэн санааг агуулдаг. Бас бид хөшиг татаагүй

Ч.САЙХАНБИЛЭГ.

-Би Байнгын хороог нээлттэй болгох төсөл санаачилсан Эрдэнэ гишүүнээс асууя. Хэвлэл эрх чөлөөний тухай олон улсын ямар гэрээ, тунхаглалыг Дэгийн хууль зөрчив. Германы Бундестагийн Байнгын хороо хаалттай хуралддаг. Гэтэл хэвлэлийн эрх чөлөөгөөр Герман 13, Монгол 76-д бичигдэж байна. Дэгийн хуулийн аль зүйл заалт нь Үндсэн хуулийг зөрчив. Та ер нь хаалттай хуралдаан гэдгийг юу гэж ойлгодог вэ.

С.ЭРДЭНЭ:

-Би олон улсын ямар нэгэн гэрээг судалсангүй. Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хуулийн заалттай уялдуулж авч үзсэн. Мэдээж мэдээллийн ил тод байдлыг нуу-сан нь Үндсэн хуулиар хориглосон зүйл. Бундестаг, Конгресс гэж ярих хэрэггүй. Монгол төрийн өөрийн уламжлал гэж бий. Тэд үхрээ ингэж маллаж байна гээд дуурайдаггүй биз дээ. Гурав дахь асуултын хувьд улсын нууцтай холбоотой асуудлыг хэлэлцэх бол хаалттай горимд хурлыг шилжүүлэх боломж өмнө нь хуулиар нээлттэй байсан шүү дээ. Үнэхээр л Байнгын хороо нээлттэй байгаа юм бол сэтгүүлчдийг яагаад оруулахгүй байгаа юм бэ.

Ч.САЙХАНБИЛЭГ:

-УИХ-ын гишүүнд журамт үүрэг, төрийн түшээгийн зангараг гэж байх ёстой. УИХ-аас гарсан шийдвэр бүр 100 хувь алга ташилттай тулахгүй. Долоохон хоногийн өмнө баталсан шийдвэрээ бид эргүүлэхээр ярилцаж байна. Энд байгаа 30-аад сэтгүүлч энэ танхимд суугаа 76 гишүүнийг нугалчхаж байна. Өнөөдөр Үндсэн хуулиа баталсан өдөр. Хувь заяаны шоглоом ч юм шиг энэ өдөр Монголын парламент ийм шийдвэр гаргах гэж.

УИХ-ын гишүүд энэ мэт-чилэн асуулт тавьж, санал хэлсний дараа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хоёр хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Д.Дэмбэрэл дарга өнөөдөртөө багтаж хоёр хуулийг нэгтгэн Дэгийн хуульд өөрчлөлт оруулж, ирэх долоо хоногоос мөрдөж эхлэх ёстой гэж хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, ирэх долоо хоногоос Байнгын хороодын хуралдаан өмнөх шигээ нээлттэй болох нь.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.