Дотоод аудиторуудын форум болно
2017.11.20

Дотоод аудиторуудын форум болно

Дотоод аудитын эрэлт, хэрэгцээ улам бүр өргөжин тэлж буй өнөө үед дотоод аудиторуудыг бэлтгэх, тэднийг нэгдсэн ойлголт, арга зүйгээр хангах, тэдний эрх ашгийг хамгаалах, дотоод аудитын үнэ цэн, үйл ажиллагааг олон нийтэд таниулах хэрэгцээ шаардлагад үндэслэн Монгол улсын хэмжээнд анх удаа дотоод аудиторуудын форумыг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр, 9.00-17.00 цагт Corporate Convention centre-т зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээгээр Олон Улсын Дотоод Аудиторуудын Институт (IIA Глобал)-ийн албан ёсны салбар Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбоо (IIA Монгол) ТББ-ын зүгээс Сангийн яамтай хамтран, дотоод аудитын сүүлийн үеийн мэдээ мэдээллийг хүргэх, Монгол улс дахь дотоод аудитын өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар хэлэлцэх, олон улс дахь дотоод аудитын чиг хандлагыг танилцуулах зорилготой юм. Форумд улсын болон хувийн салбарын дотоод аудитын нэгжийн ажилтнууд, дотоод аудиторууд, дотоод аудитын үйл ажиллагаанд оролцогчид, дотоод аудитын үйл ажиллагааг сонирхогч талууд оролцох юм.

ФОРУМЫН ИЛТГЭЛҮҮД:
-Дотоод аудитын үнэ цэнэ 
-Дотоод аудитын Олон улсын мэргэжлийн практикийн хүрээ (IPPF) - 2017 
-Монгол улс дахь дотоод аудитын өнөөгийн байдал - судалгааны үр дүн 
-Дотоод аудитын цаашдын чиг хандлага: Agile аудит 
-Олон улс дахь улсын салбарын дотоод аудитын тогтолцоо 
-Дотоод аудитын нэгжийн хөгжлийн үе шат 
-Улсын салбарын дотоод аудитын нэгжид тулгамдаж буй асуудлууд -Хэлэлцүүлэг 
-Хувийн салбарын дотоод аудитын нэгжид тулгамдаж буй асуудлууд -Хэлэлцүүлэг