Алтан соёмботой гишүүд
2012.01.04

Алтан соёмботой гишүүд

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл шинэ жилээр ангийнхаа 75 дотроос дөрвийг нь онцлон алтан соёмбын дүрс гардуулжээ. Хамгийн олон удаа үг хэлсэн, хамгийн олон удаа телевизийн дэлгэцээр дүрээ харуулсан, хамгийн олонтаа сонинд ярилцлага өгсөн зэргээр нь бус улс орны хэмжээний далайцтай ажил хийсэн байдлаар нь шигшихэд дөрөвхөн гишүүн алтан соёмбын эзэн болох болзол хангажээ.

УИХ-ын сонгуулийн хуулийг шинэчлэн найруулж батлахад ачааны хүндийг үүрч зүтгэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар, Улсын нэгдсэн төсөв батлуулж, уул уурхайн гэрээ хэлцэл, Төрийн банкийг гадагш гарцтай болгох зэрэгт ихээхэн үүрэг гүйцэтгэсэн эрхэм гишүүн, Сангийн сайд С.Баярцогт, Монгол мал хөтөлбөр батлуулж, мал эрүүлжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан гишүүн Д.Балдан-Очир, сөрөг хүчний үүргийг сайн биелүүлж, санаж сэрэхэд тус болсон, нийгмийн чанартай томоохон хуулийн төслүүд санаачилж ажлын хэсэгт орсон Н.Батбаяр нар ангийн нөхдөөсөө онцгойрон төрийн алтан соёмбыг УИХ-ын даргаас гардсан байна


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.