Амьсгалын замын өвчлөлийн дийлэнх шалтгаан нь агаарын бохирдол болж байна
Агаарын бохирдлыг бууруулахгүй бол амьсгалын замын өвчин буурахгүй. Үүнийгээ дагаад эмнэлгийн ачаалал ч нэмэгдэнэ. Тиймээс УИХ-аас гарсан Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гарсан ажлын хэсгийхэнтэй хамт Эрүүл мэндийн сайд дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагуудтай танилцлаа. Улмаар эмнэлгийн барилгын насжилт өндөр байгаа нь тулгамдсан асуудал болж байгааг салбарынхан уламжилсан байна.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Хамгийн гол нь эрүүл мэндийн салбарын төсвийн асуудал байна. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбартаа ДНБ-ий 5 хувьтай тэнцэх санхүүжилтийг өгөх зорилт дэвшүүлсэн. Тэгж байж эрүүл мэндийн салбар харьцангуй дээшилж, ард иргэддээ эрүүл мэндийн тусламж ойртох боломж бүрдэнэ."