2018.02.19

Улсын аварга малчин, Т.Мягмарбаатар говь гурван сайхан ямааг өсгөн үржүүлж, цөм сүрэг бий болгожээ

Төв аймаг 5000 гаруй малчин өрхтэй. Тэдний уйгагүй хөдөлмөр зүтгэлээр буянт мал сүрэг жилээс жилд өсөн нэмэгдэж 2017 оны жилийн эцэст 2.6 сая мал тоолуулсан байна. Энэ аймгаас энэ удаа 6 малчин улсын аварга малчин боллоо. Тэдний нэг болох Мягмарбаатар ноолуурын гарц сайтай Говь гурван сайхан үйлдэрийн ямааг өсөх үржүүлэх, ашиг шимийг нь дээшлүүлэхэд анхаарч байна. 

Мягмарбаатар 5 дугаар ангиасаа сургуулиасаа гарч, мал маллах арга ухаанд суралцан өнөөдөр удамж дамжсан малчин болжээ. Мал дагасан хүн хоосордоггүй гэж хэлэх тэрээр аймгийн хэмжээнд брэнд болсон Говь гурван сайхан үүлдрийн ямаар өсгөн үржүүлж цөм сүрэг бий болгосон байна.