Cүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэс шинэ фургон машинтай боллоо
Аврах, гал унтраах 34 дүгээр анги фургон автомашинтай боллоо
2018.03.28

Cүхбаатар дүүргийн онцгой байдлын хэлтэс шинэ фургон машинтай боллоо

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эсрэг тэмцэх чадавхиа нэмэгдүүлэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас Аврах, гал унтраах 34 дүгээр ангид Фургон автомашин болон гал унтраах багаж, зэвсэглэмжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.

Аврах, гал унтраах 34 дүгээр анги гал унтраах багаж, зэвсэглэмжтэй боллоо

Энэхүү үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга Х.Болормаа, Тамгын газрын дарга Н.Энхболд, Онцгой байдлын хэлтсийн дарга Т.Мөнхдорж болон онцгой байдлын аврагч, залуучууд оролцов.