2018.04.02

Н.Цэрэнбат: Аялал жуулчлалын үндсэн чиглэлүүд батлагдана

Манай улс аялал жуулчлалын хамгийн том зах зээл ч гэж тодорхойлогддог. Тэгвэл салбар яамны зүгээс энэхүү асуудалд хэрхэн ажиллаж байгааг тодрууллаа.

Н. Цэрэнбат: Гадна дотны урт хугацаатай зээлээр санхүүжүүлж энэ салбарыг шинэ түвшинд гаргах шаардлагатай байна. Энэ онд БОАЖЯ, МУ-ын аялал жуулчлалын үндсэн чиглэлүүдийг батална. Тус чиглэлүүд батлагдсанаар дэд бүтцийн, авто тээврийн, төмөр замын бусад шаардлагатай хөрөнгө оруулалтууд хийгдэх хугацаатайгаа, үе шаттайгаар байршил нь тодорхой болохоор энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд тэлэх боломжтой болсон.

Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлалын салбарын хөгжлийг дотоодын компаниуд тодорхойлж, хөгжүүлж байсан.  Өөрөөр хэлбэл Төрийн оролцоо дутмаг байсан гэдгийг салбарын сайд хэлж байна.