2018.04.02

"Чингис хаан" бүрэн хэмжээний анхны анимэйшн нээлтээ хийлээ

"Чингис хаан" монголын анхны анимэйшн кино энэ амралтын өдрүүдэд нээлтээ хийлээ.

Залуу уран бүтээлчдийн 8 жилийн хөдөлмөрийн дүнд бүтээгдсэн энэ кино нь монголын хүүхэд багачуудад түүхээ судалж мэдэхэд ихээхэн ач холбогдолтойг судлаачид онцолж байна. Энэ уран бүтээл нь монголчууд арвин их түүхтэй гэдгийг гадныханд таниулахаас гадна монголчууд өөрсдөө бүрэн хэмжээний анимэйшн кино хийж чаддаг гэдгийг харуулсан анхны уран бүтээл боллоо. 

УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа: Бага болон өсвөр насны хүүхдүүд, тэр ч бүү хэл оюутан залуус хүртэл анимэйшнд их дуртай байдаг. Тиймээс энэ шийдэл нь улс эх орныхоо түүхийг хүүхдүүдэд маш хялбар аргаар, магадгүй хэзээ ч мартахгүй баатрын дүрээр ойлгоход маш дөхөм болж байна. Түүхийн ном уншаад ойлгохгүй, сонирхолгүй байдаг тохиолдол бий. Харин энэ кино үүний шийдэл болж байгаа учраас БСШУСЯ тодорхой хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлсэн.