2010.05.26

Д.Тэрбишдагва гишүүний гоморхол

Д.Тэрбишдагва гишүүнУИХ доторх эсэргүүнүүдийн нэг. Бүр хамтарсан Засгийн газар байгуулж байхад ч дургүйцлээ илэрхийлснээр энэ бүхэн эхэлсэн. Түүнийг эсэргүү гэдгийг нь ангийнхан нь, тэр дундаа хамтарсан Засгийнхан андахгүй. Өчигдөр байнгын хорооны хуралдааны үеэр мөн л Д.Тэрбишдагва гишүүн төмөр замтай холбоотой шүүмжлэл хэлж байхад Сангийн сайд нэлээд тоомжиргүй янзтай сууж байв. Гэтэл эрхэм гишүүн маань энэ байдлыг нь ажиглачхаад, тун гомдонгуй аястай үг хэлж, зарим нэгнийх нь элгийг авч байна лээ. Тэрбээр «Энэ С.Баярцогт сайд намайг үг хэлж байхад тоосон шинжгүй цаас оролдоод, их юм уншаад, өөр хүнтэй яриад суудаг. Сайд их ажилтай л байх. Гэхдээ шүүмжлэл ярихаар ингээд байгаа юм. Хүн эсэргүүцлээ үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг бас нэг хэлбэр бий. Та тэгж байна» гээд л аваад хаяна лээ. Харин үнэнийг нь хэлчихсэнээс ч тэр үү С.Баярцогт хэсэгтээ л барьц алдаж, инээж байснаа номхон суусан шүү.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.