2018.04.24

С.Эрдэнэ: Орон сууцны оршин суугчид эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадахгүй байна

Улсын хэмжээнд сууц өмчлөгчдийн 1000 гаруй холбоо үйл ажиллагаа явуулж байна. 2003 онд анх тус холбооны хууль батлагдаж, өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг мэргэжилтнүүд нь хэлж байна. Иймээс Сууц өмчлөгчдийн холбооны хуулинд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

 УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: Нийслэл хотод маань олон мянган өрх орон сууцанд амьдарч байна. Нийтийн эзэмшлийн орон сууц маань хувьчлагдаад хувийн өмч болон хувирсан. Сууц өмчлөгчдийн болон дундын өмчлөлийн эд хөрөнгийн хуулийг эрх зүйн хувьд зөв болгохгүй бол нийслэл хотын өнгө төрх, орон сууцанд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хангагдахгүй байна. Энэ шаардлагын үүднээс хуулийн төслийг шинэчилсэн найрууллаа.