Шүүгчид шударга ажиллаж чадахгүй байгаа нь иргэдийг гонсойлгож байна. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгч нарыг хэрхэн хөлжсөнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байна.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Сүүлийн үед нийгэм, улс төрийн хэллэгт “Social Court”гэдэг ойлголт гарч ирлээ. Сая үүнийг бүтэн сарын турш шүүсэн. Олны шүүмжлэл дагуулж байна гэдэг нь энэ салбарт шинэчлэл хийгдэх шаардлагатай гэсэн үг.
УИХ-ын гишүүн М.Билэгт: Шүүх засаглалыг шударга болгоогүй цагт Монгол улсад шударга ёс тогтоох тухай ойлголт байхгүй. Хууль хяналтын байгууллагын хариуцлагагүй байдлаас болж Монголд нийгмийн эмх замбараагүй байдал бий болоод байна.